| | USD/MNT 0₮

Сайд Л.Халтар ухаан алдаж, Төмөр замын эмнэлэгт түргэнээр хүргэгджээ

Зам тээврийн сайд Л.Халтар өчигдөр Төрийн ордонд ухаан алдаж сандаргажээ. Тэрбээр Засгийн газрын хуралдаанд замын түгжрэлийн асуудлыг танилцуулах гэж ороод бие нь муудаж ухаан алджээ. Түүнийг Төмөр замын эмнэлэгт түргэний машинаар хүргэсэн бөгөөд биеийн байдал нь тогтворжсон гэдгийг эх сурвалж хэлж байна. 

Эх сурвалжийн хэлж буйгаар МИАТ-ийн ажилчдын эсэргүүцэл болон Тээврийн жолооч нарын тэмцэл зэрэг олон асуудлыг намжаах уулзалт хийгээд дараа нь Засгийн газрын хуралдаанд орсон юм байна. Ер нь сүүлийн үед салбар хариуцсан сайд Л.Халтар руу дайрах тэмцэл их байгаа бөгөөд энэ нь ажил болоод биед нь ачаалал дарамт өгсөн байх гэдгийг ойр тойрныхон нь ярьж байна. 

Сайд Л.Халтар ухаан алдаж, Төмөр замын эмнэлэгт түргэнээр хүргэгджээ
Улс төр

Сэтгэгдэл (35)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.