| | USD/MNT 0₮

УБТЗ-ын даргаар Х.Хэрлэнг зүтгүүлээд байгаа цаад учир шалтгаан юу бэ?

Улаанбаатар төмөр замын даргаар АМГТГ-ын дарга Х.Хэрлэнг томилуулахаар ОХУ руу нэрийг нь явуулсан талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Харин төмөр замчид мэргэжлийн бус хүнээр удирдлага хийлгэхгүй ажил хаялт зарлана гэдгээ ч мэдэгдээд амжсан. 

Тэгвэл Засгийн газраас нууцаар Х.Хэрлэн даргын нэрийг томилохоор оруулж ирсэн бол өнөөдөр МАН-ын Бүлгийн хуралдаан хаалттай хуралдаж байгаад баталсан байна. Гэвч Оросын тал Х.Хэрлэн даргын нэрийг хүлээн зөвшөөрөхгүй байхад ийнхүү улайран зүтгүүлж байгаа цаад учир шалтгаан юу бэ. МАН-ын Бүлгийн албаны дарга Д.Тогтохсүрэн "Хэн гэж хүний нэрийг ОХУ руу явуулсныг мэдэхгүй. Нэр яригдаагүй байгаа" гэж хэлж байсан бол өнөөдрийн хуралдаанаар "УБТЗ-ын даргаар монгол хүн байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. ОХУ-аас орос хүн тавих гээд байгаа. Монголын эрх ашигт хэн байх нь хамаагүй монгол хүн байх ёстой. Гэхдээ мэргэжлийн хүн байх ёстой эсэхийг шийддэг газрууд нь Засгийн газар, хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хороо шийднэ. УИХ-ын гишүүд бид мэргэжлийн хүн байх ёстой гэдгийг хэлэх эрх байхгүй" гэв.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргын хэлсэн үгнээс харахад мэргэжлийн бус хамаагүй монгол хүн л даргаар нь байх ёстой аж. Ийм байр сууринаас Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ болон цаад тал болох Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Х.Хэрлэн даргын нэрийг зүтгүүлээд байж магадгүй гэж харж, хардаж болно. Засгийн газрын тэргүүний шахаагаар Х.Хэрлэнг зүтгүүлээд байна. Энэ талаар Х.Хэрлэнгээс өнгөрсөн долоо хоногт тодруулахад "Миний нэр явж байгааг мэдэхгүй" гэсэн. Тэрбээр мэлзсэн үү, эсвэл худлаа хэлсэн үү. Ямартаа ч өөрийг нь мэдэхгүй байхад УБТЗ-ын даргаар зүтгүүлээд, мэргэжлийн бус улс төрийн шахаагаар УБТЗ-ын даргын суудлыг авах гэж байна уу даа гэсэн хардлага олон нийтийн дунд гарч эхэллээ. Хэрэв Х.Хэрлэнг төмөр замын дарга болвол мэргэжлийн гэх тодотголтой олон мянган төмөр замчид ажил хаяна, эсэргүүцнэ гэдгээ зарласан байгаа билээ.

Дашрамд дуулгахад, дөрвөн жилийн өмнө Ашигт малтмалын газрын тосны газрын даргаар томилогдсон Х.Хэрлэнгийн хөрөнгө орлогын мэдүүлэг сүүлийн 2 жилд огцом өсчээ. Тодруулбал, 2019 онд түүний жилийн орлого нь  492 сая төгрөг байсан бол 2020 онд 1.4 тэрбум төгрөг болж  нэмэгджээ. Гэр бүлийн гишүүд нь 2017-2019 он хүртэл орлоггүй байсан бол 2020 онд 25 сая төгрөгийн орлоготой болсон байна. 430 сая төгрөгийн жийп болон туулах чадвар өндөр Land  rover, Range rover зэрэг хоёр машинтай. 425 сая төгрөгийн үнэт эдлэл, 1.1 тэрбум төгрөгийн хадгаламжтай.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргын хэлсэн үгнээс харахад мэргэжлийн бус хамаагүй монгол хүн л даргаар нь байх ёстой аж. Ийм байр сууринаас Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ болон цаад тал болох Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Х.Хэрлэн даргын нэрийг зүтгүүлээд байж магадгүй гэж харж, хардаж болно. Засгийн газрын тэргүүний шахаагаар Х.Хэрлэнг зүтгүүлээд байна. Энэ талаар Х.Хэрлэнгээс өнгөрсөн долоо хоногт тодруулахад "Миний нэр явж байгааг мэдэхгүй" гэсэн. Тэрбээр мэлзсэн үү, эсвэл худлаа хэлсэн үү. Ямартаа ч өөрийг нь мэдэхгүй байхад УБТЗ-ын даргаар зүтгүүлээд, мэргэжлийн бус улс төрийн шахаагаар УБТЗ-ын даргын суудлыг авах гэж байна уу даа гэсэн хардлага олон нийтийн дунд гарч эхэллээ. Хэрэв Х.Хэрлэнг төмөр замын дарга болвол мэргэжлийн гэх тодотголтой олон мянган төмөр замчид ажил хаяна, эсэргүүцнэ гэдгээ зарласан байгаа билээ.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.