| | USD/MNT 0₮
Өнгөрсөн долоо хоногт болсон АН-ын Онц их хурлын М.Тулгат, намын Хуульзүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү нарын тэргүүтэй хүмүүс өнөөдөр
АН-ын дарга М.Тулгат "Хурлын тухайд бол хурлаас өмнө бид мэдэгдэл гаргасан. Мэдэгдэл хэвээр нэг бүдэрвэл долоо бүдэрнэ. Өнөөдрийн үүсээд байгаа байдлыг дүрэм журмын дагуу хийх ёстой юм. Одоо хэддэхээ бүдрэхээ мэдэхгүй байна. АН үндсэн дүрэмтэй, их хурлыг яаж зарлах уу, төлөөлөгчийг яаж бүрдүүлэх вэ гэдгийг дүрэмд заасан. Дүрэмд онц их хурал гэж байхгүй. Намын хэсэг нөхдүүд маань тухайн хурлыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байсан. Ардчилалын зарчимд бүх хүн 100 хувь санал нэгдэнэ гэж байхгүй.
Би намын даргын албан тушаал, сандал ширээтэй холбоотой асуудлаар санаа тавиад гүйгээд байгаа хэрэг биш. Их хурлын тайзан дээр АН-ын эсрэг байж ардчиллын үнэт зүйл рүү нулимж байсан хүмүүсийг оруулж ирээд орой дээрээ залж, алга ташин хүлээж аваад байгаа учраас үнэхээр санаа зовж байна. Массын дэмжлэг байдаг байж болно. Эдгээр хүмүүсийг АН-д оруулж ирээд ямар ч аргаар хамаагүй олонхийнх саналыг бүрдүүлж, засаг авья, суудал авья, ялъя гэх сэтгэлгээгээр хандаж ирсэнээс үүдэж АН хогийн сав шиг, эрээвэр хураавар булингартай, анхных нь үзэл баримтлал ойлгомжгүй нам болчихжээ. Тэгэхээр асуудлыг үндсээр нь шийдэх ёстой. Хэн нэгэн даргыг сонгосноор, удирдлагын бүтцийг томилсноор асуудал шийдэгдэхгүй. Шинэчлэлийг нэг мөр хийх ёстой юм байгаа. АН эв зүйгээ олно гэх итгэл алдаагүй байна. Дахиад бид нар сорилттой тулгарч байна.
Улс төрийн хүчний хувьд Ан үзэл санаа, бодлого, мөрийн хөтөлбөр зэрэгт нэгдэж явах ёстой. Би тэдгээр нөхөддөө хандаж хэлэхэд, бодлог судалгааны төв хамтарч байгуулах, АН-ын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг асуудалд үзэл санаа, бодлогод хамтран ажиллах боломжтой гэдгийг хэлмээр байна" гэлээ.
АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү "Нөгөө талын хүмүүс зарчимгүй ярьж байгаад харамсч байгаа. Ноцтой асуудлууд олон байгаа ч энэ асуудалд анхаарал тавихгүй, намын үйл ажиллагаанд санаатай саад учруулж мөнгөний ажил хийж байгаад гүнээ харамслаа. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ганзориг, Амардэлгэр нарт ёс зүйн хариуцлага хүлээлгэхийг шаардсан албан бичгийг сахилгын хороонд хүргүүлсэн. Улсын дээд шүүхээс шүүгдчийн ямар нэгэн тогтоол шийдвэр гараагүй байгаа. Гэтэл хувийн сонирхлоор нөгөө талд хууль зөрчсөн тайлбарласан бичгийг өгч, түүнийг нь олон нийтийн өмнө нотлох баримт мэтээ ярьж байгаад харамсаж байна. Ер нь бол хэлэлцлийн ширээнд сууж нөхцөл байдлаа ярилцаж асуудлаа шийдвэрлэх ёстой" гэлээ.
М.Тулгат:АН-ын эсрэг байж, ардчиллын үнэт зүйл рүү нулимж байсан хүмүүсийг орой дээрээ залж байгаад санаа зовлоо.