| | USD/MNT 0₮

Л.Гүндалай луйвардаж авсан Зайсангийн газартаа дахин орон сууц сүндэрлүүлэхээр зэхжээ

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Зайсангий Дархан цаазат газар олон газартай, түүнийгээ хууль бусаар өөрийн болгосон гэдгийг хүн бүр мэддэг болжээ.

Тэрхүү олон тооны газруудаа хууль бусаар авсан бөгөөд өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр бүртгүүлээд өндөр зэрэглэлийн орон сууц барьж түүнийг зах зээлд нийлүүлэн хөлждөг нэгэн. Түүний өндөр үнэтэй орон сууц худалдан авч хууль бус гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж хохирсон олон иргэд нийлэн хэвлэлийн хурал зарлаж, шалгахыг хүссэн ч барилгаа барьсаар байна.

Өнөөдөр тэрээр хуулийн байгууллагаар шалгуулаагүй төдийгүй Зайсангийн аманд байрших Дархан цаазат газарт дахиад хаус хороолол барьж, сүндэрлүүлэхээр шаваа тавьжээ.

Түүний Дархан цаазат газрын тусгай зөвшөөрөл нь гарын арван хуруунд багтахааргүй их. Тэр газрууддаа өөрийн барилгаа сүндэрлүүлж хохирсон иргэдэд хохино гээд суусаар олон жилийн нүүрийг үзжээ.

Түүний орон сууцны бизнесээс зухас дурьдвал, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Дүнжингарав гудамжны Пийс виллаж хотхоноос дөрвөн өрөө орон сууц. Зайсан дахь Реасе Village хотхон. Зайсан цэцэрлэгт хүрээлэнгийн бурхантай хөшөөний дэргэдэх өөрийнх нь хувийн эзэмшлийн хаус. Дархан цаазат  Богд хан уулын аманд тэрхүү 5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар авсан. Улмаар хууль бусаар зориулалтыг нь өөрчлөн орон сууцны барилга бариулж, тухайн газартаа бас бусад аж ахуйн нэгжүүдийг оруулан ойролцоогоор нэг га талбайд 6.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий орон сууц, автомашины зогсоол зэргийг бариулаад авчээ. Тэгээд дараа нь үлдсэн газраа үнэлэн аж ахуйн нэгжүүдээс арваад тэрбум төгрөг авахаар улайрч, бөөн хэл ам хийж байсан.

Л.Гүндалай дээрх 5 га газраас нийт 46 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэж хохирсон иргэд мэдээлэл хийж байсан удаатай.

Түүнийг олон удаагийн үйлдлээр энгийн иргэдийг хөөж гаргаад газрыг авсан гэдэг. Тэрхүү газар дээрээ олон тооны орон сууц бариад шалгасан, сурвалжилсан бүгдийг нь ална гээд сууж байдаг. Дархан цаазат газрын наймаачин Л.Гүндалайд хариуцлага тооцож, хууль бусаар худалдан авсан, орон сууц барьсан асуудлыг нь хуулийн дагуу шийдвэрлэх төрийн албан газар олдохгүй байна.

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Зайсангий Дархан цаазат газар олон газартай, түүнийгээ хууль бусаар өөрийн болгосон гэдгийг хүн бүр мэддэг болжээ.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.