| | USD/MNT 0₮

БАРИМТ: АТГ-т УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн Эрүүгийн хэрэг дарагдсан шалтгаан юу байв

Улсдаа ганцхан байдаг ХСҮТ гэх улсын эмнэлэг дотор үйл ажиллагаагаа дархан эрхтэйгээр явуулдаг эрх мэдэлтнүүдийн хувийн “Медпортал” эмнэлэг иргэдийн өвчнөөр шатлгаалан ашиг олсоор байгаа асуудлыг шалгах төрийн байгууллага олдохгүй байна гэв үү.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон түүний багийн найз гэгддэг одоогийн ХСҮТ-ийн дарга Н.Эрдэнэхүү нарыг онц их хэмжээний ашиг олсон, үндэслэлгүй хөрөнгөжсөн, албан тушаалаа урвуулан ашигласан, бусдыг дарамталсан гэх зэрэг олон асуудлаар цагдаагийн байгууллага шалгасан. Гэвч одоогийн ХСҮТ-ийн удирдлагууд руу асуудлаа чихээд аргалсан байдаг.

Харин 2021 оны 9 сард ХСҮТ-ийн дарга Н.Эрдэнэхүүг өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн хамтаар төрийн байгууллагын үйл ажиллагааг доголдуулж байна. Мөн ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн Хавдар судлалын үндэсний төвийн Үйлдвэрчний эвлэлийн хорооныхон АТГ-т хуулийн дагуу шалгуулахаар хүсэлт өгчээ. Энэ хүсэлт гомдлын хариу ирээгүй тэднийг шалгаагүй. Хүсэлт АТГ-т очоод дарагдсан.

Тус үйлдвэрчний эвлэлийн хороо нь

1.    ХСҮТ-ийн нэр бүхий удирдлагууд төрийн байгууллагын цайны газрын CU-д 2 жилийн турш түрээсэлсэн. Түрээсийн төлбөр байгууллагын данс руу орж ирж байгаагүй, шилэн данс хөтөлдөггүй.

2.  УИХ-ын гишүүний хамаарал бүхий Люскмед гэх нэртэй эмнэлэг “Медпортал” болж нэрээ өөрчлөн 4 жил үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү хувийн эмнэлэг үйл ажиллагаагаа явуулахдаа хэт өндөр үнэтэйгээр иргэдэд үйлчилж, байнга гомдол ирдэг.

3.  Эмнэлгийн зогсоолын мөнгийг аж ахуй руу шилжүүлж байсан удаагүй.

4.  Хавдар судлалын үндэсний төвийн бүхий засвар үйлчилгээг УИХ-ын гишүүн Чинбүрэнгийн найз болох Аюурын Мягмарсүрэнгийн эхнэр Цэсбалжирын Энхсаруул аж ахуйн албаны даргаар томилогдож, бүхий л ажлыг өөрийн компаниар дамжуулан чанар муутай хийдэг.

5.   ХСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга Д.Мөнхтуяа нь 51, 52, 53 байр болон нэг давхрын улсын байрыг албан тушаалаа урвуулан ашиглаж авсан зэрэг олон асуудлыг шалгаж өгч, хуулийн хариуцлага хүлээлгэж өгөхийг хүссэн байна.

Энэхүү хэрэг өдийг хүртэл хэвлэлийн мэдээллийн хэрэгслээр ч гараагүй ХСҮТ-ийн дотор ч шийдэгдээгүй дарагдсан байна.

“Медпортал” эмнэлэг нь Ж.Чинбүрэн, Н.Эрдэнэхүү нарынх гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч ирсэн даруйд одоогийн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өөрийн хамаарал бүхий этгээдэд компанийнхаа нэрийг шилжүүлэн чандлан нууцлах үүргийг ХСҮТ-ийн удирдлагуудад өгчээ.

Улсын эмнэлэгт дотор хувийн эмнэлэг хавдартай  иргэдээр дамжуулан мөнгө хүүлсээр өнөөдрийг хүрсэн асуудлыг шалгаж өгөх төрийн байгууллага алга. Тэр хувийн эмнэлэг зөвлөгөө гэх үгээр халхавч хийн иргэдийн 5 минут уулзаж нарийн шинжилгээ хийлгээрэй гэх үгийг хэлсэн даруйдаа 30-50 мянган төгрөг авдаг гэдгийг эх сурвалж мэдээллээ. Хавдар судлалын эмнэлэг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн ах дүүс, фракцаас болж дампууралд орсоор.

Ж.Чинбүрэн нь өөрийн орны хүнээр Н.Эрдэнэхүүг ерөнхий захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Мөн эрхэм гишүүн өөрийн сүүлд суусан залуу эхнэрийнхээ ах болох Ц.Балтсүхийн эхнэр н.Дэнсмааг ХСҮТ-д нягтлангаар ажилд авч, өөрийн жолооч болох Ягааны эхнэр н.Энхсаруулыг аж ахуйн албаны даргаар томилсон байдаг.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, ХСҮТ-ийн дарга Н.Эрдэнэхүү, гишүүний найзын эхнэр ХСҮТ-ийн нягтлан н.Дэнсмаа нарийг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж, АТГ-руу шилжүүлсэн аж.  Мөн цагдаагийн байгууллагаар ХСҮТ-ийн удирдлагуудыг өнөөдрийг хүртэл хэд хэдэн асуудлаар шалгасаар байгаа.  Харин өдгөө АТГ-т УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэний хамаарал бүхий 10 орчим хүнийг шалгаж байгаа ч хариуцлага яригдаагүй хэвээр.

Эрхэм гишүүн Ж.Чинбүрэн хамтран ажилладаг хүмүүстээ мөнгө тарааж, өөрийг нь дэмжихийг хүсэж хоёр хүнд ихээхэн хэмжээний мөнгө өгч явуулсан ч залилуулсан гэх бор шувуу жиргэж эхэлсэн билээ. 

БАРИМТ 1

БАРИМТ 2

БАРИМТ 3

 

 

Улсдаа ганцхан байдаг ХСҮТ гэх улсын эмнэлэг дотор үйл ажиллагаагаа дархан эрхтэйгээр явуулдаг эрх мэдэлтнүүдийн хувийн “Медпортал” эмнэлэг иргэдийн өвчнөөр шатлгаалан ашиг олсоор байгаа асуудлыг шалгах төрийн байгууллага олдохгүй байна гэв үү.
Улс төр

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.