| | USD/MNT 0₮

Л.Энх-Амгалан:Ковидын үеийн хоцрогдол гэхээс илүүтэй өмнөх үеийн боловсролын хоцрогдол их байна

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан болон БСШУС-ын байнгын хорооны дарга Г.Дамдинням Боловсролын багц хуулийн ажлын хэсэг болон хуулийн хэлэлцүүлгийн явцын талаар мэдээлэл хийлээ. 

Салбарын сайд Л.Энх-Амгалан "Багц хуулийн хэлэлцүүлгийг хэзээ яаж батлах талаар хэлэлцэж ярилцаж байна.  Боловсролын багц хууль бага Үндсэн хууль гэж хэлж болно. 3,2 сая иргэн бүгдэд хамаатай гэж хэлж болно. Энэ хууль нийгмийн зөвшилцлөөр олон хүн оролцсон амьдралд хэрэгтэй хууль. Боловсролын чанараар яагаад тэргүүнд гарч чадахгүй байгаа нь боловсролын салбарын тогтолцооноос, зөв менежмент тогтолцоогүй бий болгоогүйгээс болж өрсөлдөх чадвар сул муу байна. СӨБ-оос эхлээд өнөөдрийг хүртэл явж ирсэн боловсролын тогтолцоогоо эргэж харахаар болжээ.  Бүх түвшинд асуудал байна. 

Тухайлбал, сургуулийн цэцэрлэгийн эрхлэгчээр мэргэжлийн томилгоо хийж чадахгүй байна. Ковидын үеийн хоцрогдол гэхээс илүүтэй өмнөх үеийн боловсролын хоцрогдол түвшин түвшинд их гарсан байна. Энэ зүйлүүдээ хууль эрхзүйн шинэчлэлээр хийгдэх болно. УИХ дээр 2022 оны төсөв яригдсаны дараа манай энэ хууль яригдах учиртай. Тиймээс олон талын хэлэлцүүлгийг өрнүүлэх учраас идэвхтэй байхыг уриалж байна" гэв. 

Л.Энх-Амгалан:Ковидын үеийн хоцрогдол гэхээс илүүтэй өмнөх үеийн боловсролын хоцрогдол их байна
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.