| | USD/MNT 0₮
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр ОБЕГ-т ажиллалаа.
Тодруулбал, 1985 онд Хөвсгөл далайд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан Батлан хамгаалах яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, дээрх байгууллагуудын харьяа ангиуд, Зам, тээврийн хөгжлийн яамны Далайн захиргааны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба, “Хөвсгөл усан зам” ХК-ийн нийт 120 гаруй хүн, 50 нэгж техник хэрэгслээр татан гаргаж, эрэг дээр тавьсан байгаа билээ.
Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "16 метрийн гүнд байсан 309 тонн жинтэй хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаа улсдаа анхных бөгөөд усны түүхэнд хийсэн анхны аврах ажиллагаа учир түүхэнд үлдэнэ. Хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд онцгой байдлын бие бүрэлдэхүүн амжилттай ажиллаж, 35 жилийн өмнө живсэн хөлөг онгоцыг ямар нэг осол эндэгдэлгүй татаж гаргалаа. Аврагчдад баяр хүргэе. Энэ бол манай усчин аврагчдад маш сайн сургуулилт болсон. Хөвсгөл далайд живсэн техник хэрэгслийн татаж гаргах санаачилгыг би Ерөнхий сайд байхдаа гаргасан. Бид цэнгэг уст Хөвсгөл далайгаа хамгаалах ёстой. Энэ асуудлаар би Хөвсгөл далайд хоёр удаа очсон. Хөвсгөл далайг бүтэн тойрсон, тал талаас нь харсан.
Манай усчин аврагчид маш сайн дадлага сургуулилттай болж байна. Усны гүнд та бүхэн ажиллаж үзлээ. Ойрын үед Хөвсгөл далайд живсэн бүх автомашиныг татаж гаргах хэрэгтэй хэмээгээд “Хэзээ татаж гаргаж дуусах вэ?” гэж ОБЕГ-ын дарга, генерал Г.Ариунбуянгаас асуухын зэрэгцээ “2024 онд Хөвсгөл далайн ёроолд живсэн бүх автомашиныг татаж гарга. Энэ бол Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн өгч буй үүрэг. Үүний тулд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авах хэрэгтэй. Та бүхэн зарим газар 260 метрийн гүнд татан гаргах ажиллагааг хийх байх шүү. Ингэж байж байгаль дэлхий буюу Хөвсгөл далайгаа хамгаалж байна гэсэн үг. Дадлага сургуулилалт маш сайн хийж байна. Жил ирэх тусам бэхжиж сайжирч байгаа нь сайн зүйл. Цаашдаа онцгой байдлын албыг маш сайн бэхжүүлж, чадварлаг алба болох ёстой. Шийдвэрлэх ёстой арга хэмжээг эрэмбэлэж, хүч техникийг оновчтой хувиаарлах ёстой шүү. Хамгийн гол нь урьдчилан сэргийлах ажиллагааг маш сайн хийх ёстой. Байгалийн гамшиг зүй тогтлыг судлах ялангуяа газар хөдлөлтийн шалтгаан нөхцлийг судлаарай.
Мөн манай онцгой байдлын алба хаагчид тэрбум мод суулгах аянд нэгдэж идэвхтэй оролцох ёстой. Та бүхэнд өгч байгаа Ерөнхийлөгчийн үүрэг" гэв.
Тодруулбал 16 метрийн гүнд байсан 309 тонн жинтэй хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаа улсдаа анхных бөгөөд усны түүхэнд хийсэн анхны аврах ажиллагаа учир түүхэнд үлдэнэ. Хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд онцгой байдлын бие бүрэлдэхүүн амжилттай ажиллаж, 35 жилийн өмнө живсэн хөлөг онгоцыг ямар нэг осол эндэгдэлгүй татаж гаргалаа. Аврагчдад баяр хүргэе. Энэ бол манай усчин аврагчдад маш сайн сургуулилт болсон. Хөвсгөл далайд живсэн техник хэрэгслийн татаж гаргах санаачилгыг би Ерөнхий сайд байхдаа гаргасан.