| | USD/MNT 0₮

Х.Тэмүүжин:Үндсэн хуулийн хүч чадлыг сулруулах зорилготой ямар нэгэн өөрчлөлтийн эсрэг АН байнга зогсоно

Хуулийн шинэчлэлийн төлөө зоригтой дуугардаг гэх Хуульзүй дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжин АН-тай хамтарч ажиллахаар болсноо тэрбээр өчигдөр мэдэгдсэн билээ.

Тэрбээр "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаар 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулахад АН тодорхой байр суурийг илэрхийлж байсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд найман жил гэдэг асуудал байгаа. Тухайн зүйл заалттай холбогдуулж найман жил гар хүрэхгүй гэдэг зарчим байдаг. Үндсэн хуулийг өөрчлөхгүй гэсэн зарчим байхгүй. Өөр бусад зүйл заалтаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болно шүү дээ. АН-ын байр суурь маш тодорхой байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр олонх ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулна гэвэл бид дөрвөн юманд эсрэг зогсоно. Нэг нь хүний эрхийг дордуулсан өөрчлөлт Үндсэн хуульд ямар нэгэн аргаар орж болохгүй гэдгийг өмнө хэлж байсан.

Хоёрдугаарт, эрх мэдлийн хуваарилалт алдагдуулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулна гэвэл АН үүний эсрэг байнга зогсоно. Хүний эрхийн баталгаа бол эрх мэдэл хуваарилалт байдаг учраас нэг, хоёр дах зарчим дээр хатуу зогсохоос өөр аргагүй.

Гуравт нь үндэсний тусгаар тогтнол Монгол Улсын суурь эрх ашигтай холбоотой асуудлуудад Үндсэн хуулийн өөрчлөлт таагүй үр дүн гарах бол бид эсрэг зогсохоос өөр аргагүй.

Дөрөвт нь Үндсэн хуулийн хүч чадлыг сулруулах зорилготой ямар нэгэн өөрчлөлтийн эсрэг зогсоно. Өмнөх Үндсэн хуулийн өөрчлөлтөөр АН-аас санал болгосон сонгуулийн холимог тогтолцоо буюу гээгдэг, үгүйсгэгддэг тогтолцооноос салах ёстой. Иргэд дуу хоолойгоо жигд төлөөллийн байгууллагадаа хүргэж байхын тулд холимог тогтолцоо зайлшгүй байх ёстой" гэжээ. 

Х.Тэмүүжин:Үндсэн хуулийн хүч чадлыг сулруулах зорилготой ямар нэгэн өөрчлөлтийн эсрэг АН байнга зогсоно
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.