| | USD/MNT 0₮

Хөвсгөл далайд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргасан багийнхантай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр 10.00 цагаас Онцгой байдлын ерөнхий газарт ажиллана. Тодруулбал, 33 жилийн өмнө Хөвсгөл далайд живсэн Сүхбаатар онгоцыг өнгөрсөн долоо хоногт Онцгой байдлын газрын алба хаагчид гаргаж авсан билээ. 

Тухайлбал, Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг 33 жилийн дараа татан гаргаж, эрэгт байрлуулсан. 

Татан гаргах ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан БХЯ, ЗХЖШ, түүний харьяа Зэвсэгт хүчний 011, 186, 234, 7780 дугаар анги, ОБЕГ, түүний харьяа Үндэсний аврах бригад, Давтан сургалт, сэргээн заслын төв-113, Ар тал хангалтын 115, Уул уурхайн аврах ангийн 09 дүгээр анги, Нийслэлийн болон Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны газар, МХЕГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС, Хөвсгөл аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн ажлын алба, “Хөвсгөл усан зам” ХК-ийн нийт 120 гаруй алба хаагч, 50 нэгж техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм.

“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач, цэргийн зөвлөх инженерүүдийн тооцоо, судалгаанд үндэслэн дэлхийн жишигт болон Монгол Улсын боломжид нийцүүлэн боловсруулсан ажил гүйцэтгэх аргачлал буюу технологийн картын дагуу усны гүнд анх удаа зохион байгуулллаа. “Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоцны урт нь 43,3 м, өргөн нь 8,4м, өндөр нь 5,7м, жин нь 309 тн. Нуурын эргээс 110-120 метр, 12-16 метрийн гүнд живсэн байсныг нуурын гүнд, мандалд, эрэгт алба хаагчид ажиллан, татан гаргажээ.

Энэхүү живсэн онгоцыг татаж гаргах санаачлагыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаргасан бөгөөд түүнийг засварлаж музей болгох Засгийн газрын шийдвэр гарсан байгаа. Харин татан гаргах ажиллагаанд оролцсон удирдлагууд болон алба хаагчтай өнөөдөр ийнхүү Ерөнхийлөгч уулзахаар болжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр 10.00 цагаас Онцгой байдлын ерөнхий газарт ажиллана. Тодруулбал, 33 жилийн өмнө Хөвсгөл далайд живсэн Сүхбаатар онгоцыг өнгөрсөн долоо хоногт Онцгой байдлын газрын алба хаагчид гаргаж авсан билээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.