| | USD/MNT 0₮

Л.Гантөмөр:Хүний эрхийн төлөө тэмцэгч Д.Монголхүү, Э.Одбаяр нарын залуустай хамтарч ажиллана

Ардчилсан намаас өнөөдөр мэдээлэл хийсэн билээ. Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт болсон Онц их хурлаас гаргасан шийдвэр болон цаашид хийх ажлынхаа талаар ярьсан юм.

Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Гантөмөр "2024 оны УИХ-ын сонгууль хаяанд ирснийг та бүхэн мэдэж байгаа. Сонгуулийн маргааш улс төрийн намууд дараагийн сонгуульдаа бэлтгэж эхэлдэг. АН-ын нөхөд бид хоёр жилийг алдчихаад байна. Илүү өргөн улс төрийн үйл ажиллагаа явуулахгүй бол 2024 оны сонгууль илүү ээдрээтэй харагдаж байна. Бид хоцорсон ч араас нь явна. АН ажил хэрэгч улс төрийн хүчин байна. Цар тахлын улмаас олон айлын амьдрал сүйрч, бизнесээ хаалгаж, ажилгүй болсон. Бид илүү ажил хэрэгчээр асуудалд хандана. 

Монгол орныг хамарсан ядуурал, ажилгүйдэл ямар дүр дүн авчрах вэ гэдгийг харж байгаа. Тийм учраас би хоёр зүйлд анхаарч ажиллана. Нэгдүгээрт ажил хэрэгч байна. Судалгаа төвтэй явна. Ингэхдээ судалгааны байгууллагатай хамтарна. Залуучуудын хүсэл сонирхол, үйл ажиллагаа зорилгыг нь сонсох хэрэгтэй. Энэ одоо хоногт судалгааны байгууллагуудтай уулзаж, энэ судалгаанд суурилсан бодлого гаргана. 

АН-ын Бүлгээ бид дэмжиж ажиллана. Бүлгийн гишүүд өнөөгийн байдлыг өөрчлөхүйц хуулийг санаачилна. Бодлого боловсруулах чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэй. Тиймээс Бодлогын хүрээлэн байгуулж, бодлого гаргаж ирж чадахуйц хүмүүстэй хамтарч ажиллах юм. АН 145 суманд засаглаж байгаа. 180 гаруй Иргэдийн хуралд засаглаж байгаа бид хариуцлагаа хүлээх ёстой. Бид СБД-т засаглаж байгаа, бусад дүүргээс яаж өөр анги байх ёстой вэ гэдгийг бодох хэрэгтэй. Монголын амьдралын төлөө залуучуудын хөгжил дэвшлийн төлөө анхаарлаа хандуулж ажиллана. Бидэнд дүрмийн асуудал байна. Дур зоргоороо авирласнаас болж 2 жилийг зав чөлөөгүй явлаа. АН-ын гишүүд хариуцлагатай, сахилга баттай байх ёстой.

Бид залуу үеэ дэмжиж ажиллах ёстой. Сургалтын үйл хэргийг эрчимжүүлнэ. 300-400 гаруй залуусыг сургалтад хамруулсан, цаашдаа 3000-4000 залууг хамруулна. Маргааш АН-ын 21 аймгийн Хэрэг эрхлэх газрын залуустайгаа уулзаж ярилцана. Зөвхөн АН гээд улайраад байхгүй улстөрийн намууд болон хүний эрхийн байгууллагуудтай хамтарч ажиллана. 

Хүний төрийн төлөөх тэмцэгч Д.Монголхүү болон Э.Одбаярын залуустай бид яаж хамтарч ажиллах талаар судалж ярилцана. Монголчуудын төлөө дуугарч байгаа бүх дуу хоолойг нэгтгэж, 2024 онд засгийн эрхийг авахуйц тэр улс төрийн хүчний нэгдлийн зохион байгууллалтыг хийнэ. Бидэнд бага хугацаа үлдсэн ямар ч хэрүүл маргаанд орохгүй. Ардчилалаар овоглодог бүх хүнийг нэгтгэнэ" гэлээ. 

 

 

Хүний төрийн төлөөх тэмцэгч Д.Монголхүү болон Э.Одбаярын залуустай бид яаж хамтарч ажиллах талаар судалж ярилцана. Монголчуудын төлөө дуугарч байгаа бүх дуу хоолойг нэгтгэж, 2024 онд засгийн эрхийг авахуйц тэр улс төрийн хүчний нэгдлийн зохион байгууллалтыг хийнэ. Бидэнд бага хугацаа үлдсэн ямар ч хэрүүл маргаанд орохгүй. Ардчилалаар овоглодог бүх хүнийг нэгтгэнэ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.