| | USD/MNT 0₮

О.Цогтгэрэл:АН-ын дотоод маргаанд цэг тавигдсан, одоо хэрүүл маргаан ярихгүй

АН-ын удирдлагууд "Онц их хурлын асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл "АН тодорхой хугацаанд асуудал нөхцөл байдал үүсээд явсан нь үнэн. Нөхөн сонгуулиас эхэлж онц их хурлаа хийж асуудлаа хийе гэсний дагуу Онц их хурлаа хийлээ.

АН удирдлага хамтдаа энэ хурлаа хийсэн. Үндэсний бодлогын 280 гаруй гишүүн гарын үсгээ зурсан учир хуралдсан. Бараг 100 хувийн ирцтэй хурал болж, шийдвэрээ гаргасан. Дээд шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу хуралдах байсан ч урлаг соёлын арга хэмжээг нээж 50 хувийн дүүргэлтэйгээр цуглаж болно гэсэн учраас бид хүмүүсээ цуглуулсэн. 

АН дотоод маргаанд цэг тавигдлаа гэж үзэж байгаа. Эрх бүрий байгууллагаас нь зарлаж, оролцоо бүрэн хангагдаж, АН-ын дотоод асуудлыг ирсэн бүх хүн хэлэлцэж шийдсэн. Дотоод хэрүүл маргааныг одоо ярихгүй. Монголын хөгжлийн төлөө бид сөрөг хүчин болж ажиллана. Шинэ баг бүрдсэнд баяртай байна. Нөгөө талд байгаа хүмүүстээ хэлэхэд үүд хаалга үргэлж нээлттэй байгаа шүү" гэв. 

Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Гантөмөр "2024 оны УИХ-ын сонгууль хаяанд ирсэн. Сонгуулийн маргааш дараагийн сонгуульдаа бэлтгэж эхэлдэг. Манай нам бүтэн хоёр жилийг алдчихаад байна. МАН-аас 2-3 дахин хурдтай, илүү цаг зарцуулсан, олон хүнийг хамарсан үйл ажиллагаа явуулахгүй бол 2024 онд нэлээд ээдрээтэй сонгууль болох дүр зураг харагдаж байна. АН ажил хэрэгч улс төрийн хүчин байна. Ковидын үр нөлөөнд маш олон айлын амьдрал сүйрч, олон мянган хүн ажилгүй болсон. Тийм болохоор бид илүү ажил хэрэгчээр ажилд хандана" гэв. 

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.