Ардчилсан намын Онц их хурал өнгөрсөн баасан гарагт болсон билээ. Энэ хурлаар намын дарга болон Ерөнхий нарийн бичгийн дарга нараа тодруулав. 
 
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн олонхын саналыг авсан Лувсаннямын Гантөмөрийг намын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилжээ. Тэрбээр Өмнөговь аймгийн Булган сумын уугуул бөгөөд Монголын парламентад гурван удаа сонгогдсон туршлагатай улстөрч билээ.
 
БОЛОВСРОЛ:
 
1981-1991 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
1993-1996 онд Японы Сэндай Дэнпа коллежийг харилцаа холбооны инженер мэргэжлээр
1996-1999 онд Японы Нагаокагийн Техник Технологийн их сургуулийг электроникийн инженер мэргэжлээр төгссөн
 
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
 
2000-2004 онд “Сэтгэшгүй трейд” ХХК-ийн дэд захирал,
1999-2000 Шинэ-Үе залуучуудын байгууллага, СБД-ийн дарга
2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч,
2007-2010 онд Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2005-2006 онд Ёс зүйн дэд хорооны дарга,
2006-2007 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2009-2012 онд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга
2012-2016 онд УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
2017-2021 онд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн
2021 оны 11-р сарын 05-ны өдрөөс эхлэн Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов.