| | USD/MNT 0₮

Д.Сосорбарам:АН-ын их хурал хурал биш гурил болж эрх чөлөөг устгалаа

АН-ын Онц их хурал өчигдөр болж намын даргаар О.Цогтгэрэлийг, намын Ерөнхий нарийн бичгийн даргаа Л.Гантөмөрийг томилж батлав. Харин 9 дүүрэг 21 аймгаас гишүүд ирж оролцсон том цар хүрээтэй хуралд очоогүй АН-ынхан гаднаас харж дүгнэж, шүүмжилж байгаа харагдав. Тодруулбал, АН-ын дарга гэх М.Тулгатын талын хүн Д.Сосорбарам өчигдрийн хурлыг шүүмжилжээ.

Тэрбээр "Хүмүүс худал хуурмагт илүү ач холбогдол өгч итгээд бодит үнэнийг зүгээр л нулимчихдаг. АНын энэ удаагийн их хурал хурал биш гурил болж эрх чөлөөг устгахад арвин хувь нэмэр оруулж хуйвалдаанаа илчлэв. Цаад эзэн нь ч тодорхой. Лүд ч юмаадаа" гэжээ. 

Д.Сосорбарам:АН-ын их хурал хурал биш гурил болж эрх чөлөөг устгалаа
Улс төр

Сэтгэгдэл (13)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.