| | USD/MNT 0₮

АН-ын онц их хурал өндөрлөж, намын даргаар О.Цогтгэрэлийг баталлаа

Ардчилсан намын Онц их хурал өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө. Тус хуралд 21 аймаг, есөн дүүрэг, дөрвөн салбар байгууллагын нийт 55 төлөөлөгч санал бодлоо илэрхийлж үг хэллээ. Тэд үндсэн хоёр санал гаргав. Үүнд, Дээд шүүхэд маргаан дагуулаад байгаа асуудлыг Онц Их хурлаар шийдвэрлэж цэг тавихыг, Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулж намаас гишүүн хөөдгийг болиулах, намаас нэр дэвших хүн анхан, дунд шатнаас сонгогдсон хүнээ нэр дэвшүүлдэг болох гэсэн агуулга бүхий байлаа. Тиймээс Их хурлын тэргүүлэгчид долоон тогтоолын төсөл гаргаж төлөөлөгчдийн саналаар тогтоолын төсөл дэмжигдэв.

Түүнчлэн Ардчилсан намын даргын цахим сонгуулийг хүчингүйд тооцож, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар баталжээ. Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Гантөмөрийг томилжээ. 

АН-ын онц их хурал өндөрлөж, намын даргаар О.Цогтгэрэлийг баталлаа
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.