| | USD/MNT 0₮

Д.Мөнх-Эрдэнэ:Би хулгайчуудаас эрх чөлөөгөө хамгаалахаар тэмцэж байгаач ганцаардаж байна

АН-ын Онц их хурал Улаанбаатар паласт үргэлжилж байна. Уг хуралд очсон АН-ын Бүлгийн ажлын албаны зөвлөх Д.Мөнх-Эрдэнийг хөөж гаргажээ. Тэрбээр энэ талаараа лайв хийж "Цогтгэрэл чи намын дарга болохгүй. Комниустуудаас хүний эрх чөлөөг аврахын тулд би эд нартай тэмцэнэ. Чи төрийн ордонд комниустуудтай тэмцээч, чи чадахгүй хуйвалдаад явж байгаач. Би өнөөдөр ганцаардаж байна. Ардын намын Нямдорж, Нямбаатар Сумъяабазар би бүгдийг нь амалж аваад энэ хулгайчуудаас эрх чөлөөгөө хамгаалахаар тэмцэж байна. Надтай нийлээд тэмцээч та нар. Тэмцэхийн оронд юу юу гэнэ вэ. Ардын намынхантай тэмцсэн нь миний буруу юмуу. Цогтгэрэлийн халаасны хэдэн угжны хурга нараа. Говь-Алтайн Амгаланбаатар сая яаж байгаа юм бэ, надтай хамт явж байсан залууг татаж унагааж байна. Амгаланбаатараа чиний бүх бузар булайг би мэднэ шүү. Чамайг хараад уур хүрлээ, эр хүн шиг надтай ирж уулзаарай. Ардын намын Энх-Амгалантай сүжирч, Хүрэлсүхийг очихоор пялдагдаад өвдөгт нь хадаг бариад зогсч байсан биздээ. Хэд хэдэн авгай сольсон биздээ. 

Төрд ажиллаж байгаа төрийн дээд эрх барьж байгаа хууль баталж байгаа тийм хүмүүс жишээ нь аймгийн Засаг дарга, Ерөнхий сайд, дүүргийн Засаг дарга нар өнөөдөр ёсзүйтэй байх ёстой. Ёсзүй гэдэг гэр бүлээ хайрладаг, авсан эхнэрээ хайрлахыг хэлдэг юм. Та нар шиг садар самуун сурталчилсан гарууд төрд явдаггүй юм. Миний яриад байгаа юм төрд ёсзүй нэхэж байгаа шүү. Амгаланбаатар шиг хулгайчаас ямар ёсзүй харах вэ дээ. Халаасандаа гараа хийж ирээд төвчигнөж байна лээ" хэмээн уурлав. 

Төрд ажиллаж байгаа төрийн дээд эрх барьж байгаа хууль баталж байгаа тийм хүмүүс жишээ нь аймгийн Засаг дарга, Ерөнхий сайд, дүүргийн Засаг дарга нар өнөөдөр ёсзүйтэй байх ёстой. Ёсзүй гэдэг гэр бүлээ хайрладаг, авсан эхнэрээ хайрлахыг хэлдэг юм. Та нар шиг садар самуун сурталчилсан гарууд төрд явдаггүй юм. Миний яриад байгаа юм төрд ёсзүй нэхэж байгаа шүү
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.