| | USD/MNT 0₮

АН-ын онц их хурал эхэлжээ

Ардчилсан намын "Онц их хурал" өнөөдөр "Улаанбаатар палас"-ын танхимд өнөөдөр 11.00 цагт эхэлжээ. Тус хуралд намын 1300 гаруй төлөөлөгч 21 аймаг, 9 дүүргээс оролцож байна. 

Тус намын Үндэсний бодлогын хорооны 290 гишүүн гарын үсэг зурснаар намын үндсэн дүрмийнхээ хүрээнд Их хурлаа зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн. Өмнө нь “Эв нэгдлийн Их хурал” гэж нэрлэж байсан ч намын дотоодод үүсээд буй нөхцөл байдал, үл ойголцол, дүрмийн бус шийдвэрүүд болон 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд  удаа дарааллан ялагдал хүлээсэн зэрэг нь АН-ын хувьд 30 жилийн түүхэндээ байгаагүй онцгой нөхцөл байдал үүссэн гэж "Улс Төрийн Зөвлөл" үзсэнээр “Онц Их Хурал” болгон хуралдуулахаар болсон юм.  Уг Их хурлын төлөөлөгчөөр  Ардчилсан намын Хоёр зуун мянган гишүүд, дэмжигчдийн төлөөлөл болох 1318 хүн Монгол улсын өнцөг булан бүрээс оролцохоор сонгогдсон байна. 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөгчид Их хурлаар намдаа үүссэн зөрчил, хагаралыг эцэслэх юм гэдгийг АН-аас мэдээлэв.

Харин өчигдөр АН-ын дарга М.Тулгат болон Ерөнхий нарийн бичгийн дарга О.Баасанхүү нар мэдээлэл хийж "Онц их хурал биш олон нийт бужигнасан хурал болно. Энэ хурлыг яаран хийх шаардлага байхгүй. Хойшлуулж асуудлаа нарийн ярилцаж шийдвэрлэх байсан юм. Тиймээс энэ хуралд АН-ын гишүүд оролцохгүй" гэдгээ мэдэгдсэн билээ. 

Ийнхүү АН-ынхан дотоод асуудлаа шийдвэрлэж, эв эеэ бэлгэдсэн онц их хурлаа хийж чадахгүй нэг хэсэг нь оролцохгүй дэмжихгүй гэдгээ илэрхийлж байгаа учраас энэ хурлаас ямар шийдвэр ямар үр дүн гарах нь ойлгомжгүй байгаа юм. 

Ардчилсан намын "Онц их хурал" өнөөдөр "Улаанбаатар палас"-ын танхимд өнөөдөр 11.00 цагт эхэлжээ. Тус хуралд намын 1300 гаруй төлөөлөгч 21 аймаг, 9 дүүргээс оролцож байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.