| | USD/MNT 0₮

Б.Лхагвасүрэн:ХХБ-ны хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбилэг ХААН банкны хувьцааг аваагүй

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэ хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсан. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Хаан банкны тодорхой хувьцааг ХХБ-ны эзэмшигч Б.Эрдэнэбилэг гэдэг хүн авч байна. Үүний цаана Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн оролцож байгаа гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд их явж байна. Үүнд Монголбанк тодорхой тайлбар өгнө үү" гэхэд 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Хаан банкыг анх 2003 онд хувьчилж байсан. Хувьчилж байхад Японы хөрөнгө оруулагч 60 хувийг, Монголын хөрөнгө оруулагч 40 хувийг эзэмшээд бүртгэлтэй явж байсан. Хуулийн дагуу банкны хувьцаа эзэмшигч ил тод байх ёстой. Энэ дагуу тухайн банкны вэбсайт, Монголбанкны мэдээллийн санд ч байдаг. Банкны хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчийн мэдээлэл Улсын бүртгэлд байдаг. Уг мэдээллээр ХХБ-ны эзэмшигч Хаан банкны хувьцааг авсан гэх мэдээлэл байхгүй. Банкны тухай хуулиар нэг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, нөгөө банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байж болохгүй" гэв. 

Б.Лхагвасүрэн:ХХБ-ны хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбилэг ХААН банкны хувьцааг аваагүй
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.