| | USD/MNT 0₮

Б.Энхбаяр:Койн авсан иргэн та араа өөрөө даана гэдгийг анхааруулъя

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооноос танилцуулж байгаа дүн мэдээллийг харахад хадгаламж зээлийн хоршоодын хохирогч оролцогчдоос бараг 10 дахин их хүн, 10 дахин их хөрөнгө зах зээлд эргэлдэж байна. Энэ дэлбэрвэл дарьтай торх биш, цөмийн бөмбөг болох нь тодорхой дүр зураг ажиглагдаж байна. 

Хуулийн хувьд нэг тийм үнэр мэдрэмж байна, надад. Өөрөөр хэлбэл Монголыг төлөөлж байгаа Монголбанк СЗХ-оос ард иргэддээ анхааруулсаар байна. Өөрөөр хэлбэл төрийг төлөөлж байгаа эрх бүхий байгууллагууд ард иргэддээ анхааруулж, сэрэмжлүүлж байгаа нь зөв. Энэ чиглэлд хууль эрх зүйн зохицуулалтгүй байгаа.

Хууль эрхзүйн орчин байхгүй шүү. Тийм учраас эрсдэлээ иргэн та өөрөө үүрнэ, төр үүрэхгүй. Яагаад гэвэл хууль гаргаагүй. Төр зөвшөөрөөгүй зөвшөөрөл олгоогүй, төр бүртгээгүй, бүртгэл байхгүй. Шууд хэлэхэд үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг. Тиймээс койн авсан иргэн та араа өөрөө даана гэдгийг анхааруулъя" гэлээ.

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.