| | USD/MNT 0₮

М.Тулгат:Онц их хурал биш онц их бужигнаан болох тул би болон АН-ын гишүүд хуралд оролцохгүй

Ардчилсан намын удирдлагууд хамтарсан мэдэгдэл хийж, Ардчилсан намын “Эв нэгдлийн их хурал”-ыг маргааш  зохион байгуулахаар болсон. Намын их хуралд М.Тулгат тэргүүтэй гишүүд оролцохгүй гэдгээ өнөөдөр мэдээлэл хийж албан ёсоор мэдэгдлээ. 

Ардчилсан намын дарга М.Тулгат "Ойлголтын зөрүүгээс шалтгаалж “Онц их хурал”-ыг хойшлуулах саналыг олон удаа гаргасан. Гэтэл эвлэрсэн гэж зүтгэж, их хурлыг хуралдуулахаар тов гаргасан нь хүчингүй гэж үзэж байна. Намын дотоод асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хугацаа хэрэгтэй. Ардчилсан намын дүрэм, цаашид ажиллах зарчим, ямар асуудал үүссэн хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж байж шийдвэрлэнэ. 

Арванхоёрдугаар сарын 6-нд анх товлож байсан ч наашлуулж арваннэгдүгээр сарын 5-нд болгосон ч талууд ойлголцоогүй учир хугацааг сунгах хэрэгтэй. Цаг хугацааны хувьд хугацаа шаардлагатай байна. Аливаа хурлаас шийдвэр гарч хүчин төгөлдөр хэрэгжихийн тулд хурал ч мөн ялгаагүй хүчин төгөлдөр байх ёстой. Тиймээс талууд харилцан зөвлшилцөж байж хуралдах ёстой. Ардчилсан нийгэмд 100 хувь санал нийлнэ гэж мэдээж байхгүй. Онц их хурал биш онц их бужигнаан болно гэж харж байгаа учраас хуралд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

Өнгөрсөн хугацаанд бэлтгэл ажил шаардлагатай байна. 1000 хүн цуглуулаад гар өргүүлээд асуудлыг шийдвэрлэж болдог бол бид хэдэн сар ингэж хагаралттай байгаа юм. АН-д үүсээд байгаа асуудал ганцхан нэг намынх биш бусад намуудын системийн асуудал ч хөндөгдөж байна. Маргаашийн хурлын эвлэрэлийн хурал биш онц их хурал гэж хийхээр болсон юм байна. Үндсэн дүрэмд онц их хурал гэсэн ойлголт байхгүй. Эргээд үл ойлголцол бухимдал маргааныг дагуулна. Тиймээс энэ хуралд бид оролцохгүй. Намын асуудлыг шийдвэрлэхэд хугацаа ойлголт хэрэгтэй. Дараагийн хурлын товоо тодорхой болгохын тулд хугацаагаа сунгах шаардлагатай гэдгээ хэлсэн гэвч хүлээж авахгүй байгаа нь туйлын хангалтгүй. Миний хувьд оролцохгүй манай намын гишүүд очиж байр сууриа илэрхийлэх байх" гэв. 

Ардчилсан намын Хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга О.Баасанхүү "Намд үүсээд байгаа дотоод асуудлыг шийдвэрэлэхэд маш энгийн амархан. С.Эрдэнэ дарга аль хэдийн байр сууриа тавиад өгчихсөн. Намаа шинэ залуу боловсон хүчнээр удирдуулна гэчихээд хамаарал бүхий хүнийг удирдагчаар томилох гээд чичрээд байгааг би хувьдаа ойлгохгүй байна.  Үнэхээр намаа авч явах талаар бодож байгаа бол М.Тулгат даргыг зөвшөөрөх хэрэгтэй. Түүний дараагаар асуудлаа хэлэлцэж, шийдвэрлэж болно. Хууль дүрмийн дагуу даргаа томилж байхад өөр хүнийг дарга болгоно гээд байгааг бид дэмжихгүй байна. Маргаашийн хурлаас их зүйл хүсч, хүлээгээд хэрэггүй. Ажлын хэсэг, бүтэц нь бүгд нэг талыг барьсан хуралд хоёр талын эрх ашгийг тэнцүү байлгана гэдэг худал. Тиймээс онц их хуралд бид оролцохгүй. Энэ хурлын ард олон хулгайч нар байгаа. Үнэхээр хамтарч нэгдмээр юм бол Дээд шүүх дээр байгаа тамга тэмдэгийг хүлээн зөвшөөр. Маргааш юу шийдэх гэж байгаа нь ойлгомжгүй. Нөгөө хуучууллаа муулах байх. Бүртгэлийн асуудлаа Дээд шүүхэд өгөхөөр би дарга баймаар байна гэсэн бичиг өгөөд худлаа дүр эсгээд байдаг" гэв. 

Маргаашийн хурлаас их зүйл хүсч, хүлээгээд хэрэггүй. Ажлын хэсэг, бүтэц нь бүгд нэг талыг барьсан хуралд хоёр талын эрх ашгийг тэнцүү байлгана гэдэг худал. Тиймээс онц их хуралд бид оролцохгүй. Энэ хурлын ард олон хулгайч нар байгаа. Үнэхээр хамтарч нэгдмээр юм бол Дээд шүүх дээр байгаа тамга тэмдэгийг хүлээн зөвшөөр. Маргааш юу шийдэх гэж байгаа нь ойлгомжгүй. Нөгөө хуучууллаа муулах байх.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.