| | USD/MNT 0₮

ДЭЛХИЙД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ЭМЧ Ж.ЧИНБҮРЭН ГАВЬЯАТ ЭМЧ БОЛОВ

Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэнд өчигдөр Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат эмч цол хүртээлээ.

Тэрбээр энэхүү эрхэм хүндтэй шагналаа гардаж авсны дараа “Элэг нэгт Монголчуудынхаа дэмжлэгээр төрийнхөө хайр ивээлийг хүртэж төрийн эрхэм дээд шагнал авсандаа баяртай байна. Намайг төрүүлж өсгөсөн аав, ээж, ах дүү нар, хань ижил, үр хүүхдүүддээ мөн миний мэргэжлийн чиг баримжааг олгож луужин болсон багш нартаа баярлалаа.

 Хавдар судлалын үндэсний төв дэлхийн анагаах ухааны ололтыг ард иргэддээ хүргэж өвчин зовлонгүй байлгахын төлөө зүтгэж буй зүтгэлийг минь надаар төлөөлүүлэн үнэлж байгаад баяртай байна.

2019 онд бид нэлээн үр бүтээлтэй ажилласан. Тодруулбал, Эрүүл мэндийн тухай хуульд хорт хавдар гэдэг өвчнийг эрт илрүүлэх заалт оруулж өгсөн нь ирээдүйд Монгол хүн энэ муухай өвчнөөр өвдөхгүй байх хамгийн том алхам юм” гэлээ.

Одоогоос хоёр жил шахмын өмнө ХСҮТ-ийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн эмч дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн гэдгийг зарласан. Түүнд дэлхийн хамгийн нэр хүндтэй Францын мэс засалчдын академийн Хүндэт гишүүний дипломоо гардуулан өгсөн билээ.

Энэ шагналыг Ази тивээс хоёр хүн авсан байдаг. Япон болон Вьетнам улсаас Тан тунг болон Элэгний мэс заслын эцэг гэгдэх Макучи нар авсан байдаг бол гурав дахь хүн нь ХСҮТ-ийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн болж байв. 

Дэлхий монгол эмчийн ур чадварыг хүлээн зөвшөөрсний баталгаа нь энэ шагнал юм. Тэгвэл дэлхийд данстай, хорт хавдар хэмээх аюулт өвчин Монголд нүүрлэсэн энэ цаг үед олон айлд амь,амьдрал бэлэглэж байгаа Ж.Чинбүрэн эмчийг Монголын төр шагналаа. Нүдээ олсон, хүнээ оносон шагнал хэмээн олон нийт үнэлж, бахархаж байна.

Монгол түмний эрүүл энхийн манаанд өргөсөн тангарагтай үнэнч яваа мянга мянга эмч нарыг тод төлөөлөл бол яах аргагүй Ж.Чинбүрэн эмч.

Монгол Улсад хорт хавдар гэх аймшигт “тахал”-ын эсрэг Ж.Чинбүрэн эмч маш олон санал санаачлагуудыг гаргаж, үр дүнгээ эхнээс нь өгч эхэлсэн. Ж.Чинбүрэн эмч бол Дэлхийн анагаах ухаанд хүлээн зөвшөөрөгдсөн, сайн эмч, маш сайн менежер хүн гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу.

 

Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэнд өчигдөр Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат эмч цол хүртээлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.