| | USD/MNT 0₮

З.Мэндсайхан:Өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр "Энэ жил өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Тиймээс малчид маань мах бэлтгэх асуудалд анхаарлаа хандуулж эргэлтэд оруулахыг зөвлөж байна. Шүлхий өвчин гарсантай холбоотойгоор аймагт малын шилжилт хөдөлгөөнийг хориглосон байгаа. Махны бизнес эрхлэгчид энэ дээрээ анхаараарай. 

Хүнсний нөөцийг бүрдүүлэх тал дээр гол анхаарч байна. Гол бүтээгдэхүүн бол мах байна. Тиймээс махны нийлүүлэлтийг нэмэгдүүлж нийслэлд 30-аас доошгүй газарт ил задгай мах худалдах ажлыг хийнэ. Худалдааны цэгүүдийг нэмэгдүүлнэ. Хүчит шонхор болон бусад захуудад үүсч байгаа төвлөрөлийг сааруулж бусад газруудад нөөцийг нэмэгдүүлнэ. Ургацын улаанбуудайн илүүдэл гарч байгаа. Тиймээс гурил үйлдвэрлэгч малын тэжээл үйлдвэрлэгчдэд эргэлтийн хөрөнгийг нь бий болгохоор хөнгөлөлттэй зээл олгоно" гэлээ. 

З.Мэндсайхан:Өвөлжилт хүндрэх төлөвтэй байна
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.