| | USD/MNT 0₮

Х.Нямбаатар:Шүгэл үлээгчид 1.5 тэрбум төгрөгийн урамшуулал олгоно, эрх зүйн орчныг дордуулахгүй

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хуулийг УИХ-д өргөн барихад бэлэн боллоо. 

Шүгэл үлээгчид 1.5 тэрбум төгрөгийн урамшуулал олгоно. Эрх зүйн орчныг дордуулахгүй хамгаална. Шүгэл үлээгчийг хамгаалах ямар зүйл заалт орсон байгаа талаар хэлэхэд шүгэл хүлээгч нь эрхээ хэрэгжүүлэхдээ гэрч хохирогчийн адил төрийн хамгаалалтад орно. 

Энэ хуулинд нийтийн ашиг сонирхлын төлөө дуугарч, түүнийгээ бичгээр мэдээлэл гомдлыг холбогдох газруудад мэдээлэл өгсөн хүнийг шүгэл үлээгч гэнэ. Нийтийн ашгийн төлөө хууль зөрчиж байгаа хүнийг, Хэрэглэгчийн эрх ашгийг хохироосон мэдээллийг илчилсэн хүн, мөн экологийн тэнцвэртэй байдал сүйрэл учруулахуйц хууль бус гэм хэрэг үйлдэж байгаа хүмүүсийг илчилсэн хүнийг хэлнэ. 

Хуулийн төслийг ирэх долоо хоногт өргөн барина. Хэлэлцүүлэг санал үргэлжилж явна" гэлээ. 

Шүгэл үлээгчид 1.5 тэрбум төгрөгийн урамшуулал олгоно. Эрх зүйн орчныг дордуулахгүй хамгаална.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.