| | USD/MNT 0₮

Т.Аюурсайхан:Осол гаргаагүй жолоочийг урамшуулж, осол гаргасан жолоочид хариуцлага тооцно

Эдийн засгийн байнгын хороо Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ хуулийн зорилтыг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулна гэж тодорхойлжээ. 

Хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Монгол Улсад бүртгэлтэй Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдвал зохих авто тээврийн хэрэгслийн тоо 2020 оны эцсийн байдлаар 900 мянга орчим байгаагаас 650 мянга нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагджээ. Зам тээврийн осол гаргасан жолоочийн тоо 2020 оны байдлаар 27983 байгаа ба ослын тоо сүүлийн есөн жилийн хугацаанд энэ түвшинд байна.

Энэ хууль хэрэгжиж, хохирогчид нөхөн төлбөр олгож эхэлсэн 2012-2020 оны хооронд 231201 хүнд 121 сая төгрөгийн нөхөн төлбөрийг даатгуулагчдын төлсөн хураамжийн орлогоос олгосон байна. Энэхүү хохирлыг ямар аргачлалаар хэрхэн үнэлгээ хийх нэгдсэн журам ч батлагдаагүй байна. Зам тээврийн осол гаргасан этгээд нийт даатгуулагчдын 4-5 хувийг эзэлж байна.

Үүнээс харахад Жолоочийн даатгалын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш зам тээврийн осол, зөрчлийн тоо буураагүй байгаа нь уг хууль тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагыг сайжруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар дорвитой нөлөөлөл үзүүлээгүй болох нь харагдаж байна. Иймд жолоочийн даатгалын одоогийн тогтолцоог өөрчилж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах цогц арга хэмжээ авах, жолооч нарыг хариуцлагажуулах, соён гэгээрүүлэх, авто жолооны сургалтын системд чанарыг анхаарах, давтан сургалтыг дадлагажуулахад анхаарч даатгалтай холбох, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, осол гаргасан жолоочтой тооцох хариуцлагыг нэмэгдүүлэх, осол гаргаагүй жолоочийг урамшуулах шаардлагатай" гэв. 

Т.Аюурсайхан:Осол гаргаагүй жолоочийг урамшуулж, осол гаргасан жолоочид хариуцлага тооцно
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.