| | USD/MNT 0₮
УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг хүчингийн гэмт хэрэгт холбогдсон гэх мэдээлэл гарсан билээ. Тэгвэл мэдээлэлд тэрбээр хариулт өгөхөөс татгалзсан байна. Тодруулбал "Ийм мэдээлэл анх хэн хаанаас гаргасныг тогтоож олж өгөөч гэсэн хүсэлтийг хуулийн байгууллагад гаргасан байгаа. Түүнээс би өөрийгөө өмөөрч байгаа юм шиг тайлбар хийх нь илүүц байх. Надтай холбоотой ямар нэгэн өргөдөл гомдол цагдаагийн байгуулагад ирээгүй юм билээ. Сэтгүүлч та нар хувийн мэдээлэл болохоор ингэж явах юм та нар улс орны нөхцөл байдал гадаадын асуудал дээр идэвхтэй ажиллаачээ.
Би хуулийн байгууллагад асуудал тавьсан. Тэр газраас нь та нар асуу. Би та нартай адилхан мэдээллийг хэвлэлээс авсан. Үнэхээр хохирогч биет хүн байгаа бол тэр хүн яриачээ. Энэ хэрэг нотлогдохгүй хараарай" гэв.
Х.Болорчулуун:Би хүчин хийгээгүй учраас нотлогдохгүй, хараарай