| | USD/MNT 0₮

Н.Учрал:Хүүхдийн мөнгийг хуримтлал болгох нэрээр хүүлэх гэж байна

Хүүхдийн 100 мянган төгрөгийг ирэх оноос үргэлжлүүлэн олгох бөгөөд 50 мянгыг бэлнээр өгч, 50 мянгыг нь хуримтлал хэлбэрээр 18 нас хүртэл нь хадгална гэдгийг Сангийн сайд мэдэгдсэн билээ.

Улс өгч байгаа мөнгөнийхөө 50 хувийг хадгалуулж, ирээдүйд өр биш өв хөрөнгийн эзэн байх ёстой гэсэн ойлголтыг олон нийтэд төрүүлсэн. Гэвч нөгөө талаар хүүхдийн мөнгийг төр эргэлдүүлж, эрх баригчид хүүг нь хүүлэх гэж байна гэсэн шүүмжлэл гараад буй. Тэгвэл хүүхдийн мөнгөний талыг хуримтлал хэлбэрээр өгөх нь зөвүү буруу юу гэдэгт УИХ-ын гишүүн Н.Учрал тайлбар хийжээ.

Тэрбээр "Төсөв дээр хүүхдийн мөнгийг хуримтлал болгоно гэж байна. Байж болохгүй зүйл шүү дээ. Хаана хадгалах юм бэ. Хүүхдийн мөнгийг банкинд хадгалуулж, банк эргээд хүүтэй зээлж хүүлээд байж болохгүй биз дээ. Банкууд бүгдийн толгой дээр гарчихлаа. Орон сууц, автомашины зээл өссөөр. Бид банкуудтай хариуцлага тооцох, шаардлагатай төсөв мөнгөө татаж авах ёстой гэсэн байр суурьтай байгаа" гэв. 

Н.Учрал:Хүүхдийн мөнгийг хуримтлал болгох нэрээр хүүлэх гэж байна
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.