| | USD/MNT 0₮

Л.Оюун-Эрдэнэ:Бид ямар бүтцээр ажиллах нь сонин биш, Монгол Улс богино хугацаанд хөгжих ёстой

Засгийн газар хоёр яам байгуулж байгаа талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өглөө. Тэрбээр "Миний барьж байгаа зарчим муур хар байна уу цагаан байна уу хамаагүй хулганаа барьдаг байх ёстой. Бид ямар бүтцээр ажиллах нь сонин биш, Монгол Улс богино хугацаанд хөгжих ёстой. Тийм учраас цаашдаа бид хөшүүн бүтцээс гарна. Тухайн бүтцийг бий болгох онцгой эрх Засгийн газарт нь байдаг. Инфляцийг хариуцсан яам хэрэгтэй байхыг үгүйсгэхгүй. Тийм учраас бид шийдлээ хурдан гаргах нь чухал. Аль бүтцээр яаж ажиллахыг цаг хугацаа харуулна. Хөшүүн биш хөрвөх чадвартай төрийн байгууллага хэрэгтэй. Хоёр яам шинээр байгуулах нь эдийн засгийн хөгжлийн асуудал. Гадаад бодлого хариуцсан төрийн бодлого алга. Боомтууд дээр Шадар сайд дээр байдаг. Худалдаа мэргэжлийн хяналтын байгууллага нь Шадар сайд дээр. Сангийн яам бол төсөв бүрдүүлэх, бодлого тодорхойлох ёстой. 

Гадаад дотоодын хөрөнгө оруулалт болон хувийн хэвшлийнхэнтэй уулздаг байх яам хэрэгтэй. Энэ бүтэц байх шаардлагатай. Цахим хөгжлийн яам гэж байна. Төрийн үйлчилгээг И монголиа ард иргэдэд хүргэсэн. Хүнд суртал, олон салангид бичиг баримтын хүндрэлийг багасгасан нь үнэн. Би Засгийн газрын тэргүүн болоод ийм яам байгуулна гэдгээ хэлж байсан" гэв. 

Л.Оюун-Эрдэнэ:Бид ямар бүтцээр ажиллах нь сонин биш, Монгол Улс богино хугацаанд хөгжих ёстой
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.