| | USD/MNT 0₮

Л.Оюун-Эрдэнэ:Цар тахлын дараах нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулах учир хариуцлагатай байя

Улсын онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Мэдээлэлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байна. 

Тэрбээр "Цар тахал эдийн засгийн болон боловсролын салбарыг хүнд байдалд оруулсан. Гадаад салбарыг бүхэлд нь өөрчилж байна. Тийм учраас вакцинжуулалт сайн түвшинд явж байгаа ч дэлхийд 60 хувьтай явна. Ирэх өдрүүдэд дэлхий нийтэд бараа бүтээгдэхүүний үнэ өссөн байдалтай нүүр тулах нь. Хүнд сорилтыг хэрхэн давж туулах тал дээр шуурхай арга хэмжээ авна. Цар тахлын дараах нийгэм эдийн засгийн хүндрэлтэй нуур тулна.

Тиймээс гуравдахь тундаа сайн хамрагдаж, хариуцлагатай байя. Нэг мэдээлэлтэй, нэгдмэл ойлголтой байя. Өдрөөс өдөрт боломжит хувилбар луу явж байгаа. Эдийн засаг болон үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжинэ. Улбар шар түвшинд байгаа ч удахгүй хөл хөдөлгөөнийг үе шаттайгаар шар түвшин рүү бууруулна. Соёл болон урлагийн салбарынхандаа хэлэхэд хамтын хариуцлагатай байж, хамтдаа энгийн түвшин руу орохыг уриалж байна" гэлээ.

Л.Оюун-Эрдэнэ:Цар тахлын дараах нийгэм эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулах учир хариуцлагатай байя
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.