| | USD/MNT 0₮

ӨНӨӨДӨР ҮС ЗАСУУЛБАЛ БИЕ ЭРХТНИЙ ХҮЧ САЙЖИРНА

Өвлийн дунд улаан хулгана сарын зургаан цагаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр

  • Аргын тооллын: 2019.12.30, Даваа гараг
  • Билгийн тооллын: 4
  • Наран ургах шингэх: 8.42-17.07
  • Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн болой, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
 
Өвлийн дунд улаан хулгана сарын зургаан цагаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.