| | USD/MNT 0₮

Хэнтий аймгийн Засаг даргаар орлогч Ц.Чогсомжавын нэрийг Ерөнхий сайдад уламжлав

Хэнтий аймгийн ИТХ-ын долдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Тухайн аймгийн Засаг даргаар ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, Засаг даргын орлогч Ц.Чогсомжав төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдож, Ерөнхий сайдад нэрийг нь уламжлахаар болжээ.

Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нөхөн сонгуульд нэр дэвшиж их хуралд сонгогдсон байгаа билээ. Ийнхүү Хэнтий аймаг шинэ Засаг даргатай болж байна. 

 

Хэнтий аймгийн Засаг даргаар орлогч Ц.Чогсомжавын нэрийг Ерөнхий сайдад уламжлав
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.