| | USD/MNT 0₮

Ц.ДАВААСҮРЭН САЙД “ЗАРЧИМ” НЭРТЭЙ НОМОО ӨЛГИЙДӨН АВЧЭЭ

Сүүлийн үед улстөрчдийн дунд ном бичих мода дэлгэрээд удаж буй. Бараг гишүүн болгон ном бичих хүсэл сонирхолтой байх шигээ. Өчигдөр гэхэд хоёр гишүүн өөрийнхөө бичиж, хэвлүүлсэн номынхоо нээлтийг хийжээ. Тодруулбал, сайд асан Ж.Бат-Эрдэнэ "Түүхээ сөхвөл" номоо бичиж, өчигдөр Булган аймагт нээлтээ хийсэн бол Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Зарчим” номынхоо нээлтийг хийлээ.

Тус номонд сайд Ц.Даваасүрэнгийн хэлсэн, ярьсан, хийсэн бүтээсэн ажлынх нь тухай өгүүлэх ажээ.

Номын баатар Ц.Даваасүрэн “Он шилжих гэж буй энэ цаг мөчид миний хувьд их сайхан үйл явдал болж байна. Нацагдоржийн нэрэмжит зохиолч М.Эрдэнэбат бид хоёр олон жил нөхөрлөж байна. Хүн өөрийнхөө тухай сайн мэддэггүй юм шиг байна. Хийсэн бүтээсэн зүйлээ мартдаг юм шиг байна. Өчигдөр орой би номоо уншаад улс төр болон төрийн салбарт ажиллаж байсан амьдралынхаа түүхийг эргэж харлаа. Хүн хийсэн бүтээснээ санаж, бичиж үлдээж байх ёстой юм байна. Номоо уншаад төрд би юу хийлээ гэж бодлоо. Анх Эрчим хүчний хүчний салбарт мэргэжилтэнгүйгээр ажиллах эрлийн хамгаалалт автоматикийг Монголчууд өөрсдөө авч явах үндэсийг тавилцсан байна.

Мөн сангийн яаманд ажиллаж байхдаа тусламжийн наймааг дамладаг байсныг зогсоосон юм билээ. Гол хийсэн ажил бол Монгол төрийг мөнгөтэй болгосон юм байна. Яагаад гэвэл 90-ээд онд иргэд цалин тэтгэврээ хугацаанд нь авч чадахгүй банкны хаалга эвдэж байв. Төрийн санг байгуулснаараа үүнийг бас зогсоож чадсан юм байна. Энэ түүх болон үлджээ. Мөн Оросын их өрийг дарах арын фронт экспэртийн багийг ахлаж ажиллаж байсан. Бидний хийсэн тооцоо, тохиролцлоор Оросын өрийг дарсан. Оюу толгойн луйврыг намаасаа хөөгдөн байж олон түмэнд ил болгосон байна.

Эрчим хүчний салбартаа 30 жилийн дараа ирээд бодлогын хувьд алдаа дутагдал гарсан байсныг залруулахад бас оролцжээ. Нар, салхиний лицензийг 13 дахин илүү хүчин чадлаар илүү олгосон байсныг цэгцэлсэн. Сүүлийн ажил бол Улаанбаатар хотын хорт утааг бууруулах шахмал түлшний үйлдвэр байгуулах ажлыг энэ яамыг удирдаж хийлгэсэн байна. Ялангуяа Нийслэлийн бяцхан иргэдийн амьдрах нөхцлийг сайжруулахад чухал ажил болжээ” хэмээн номынхоо тухай ярьжээ.

 

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Зарчим" нэртээ номынхоо хуримыг хийлээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.