| | USD/MNT 0₮
Үг үзэл бодлоо төв талбай дээр илэрхийлсний төлөө цагдан хоригдсон Э.Одбаярыг АН-ынхан суллуулахаар сайд Х.Нямбаатар болон холбогдох албаныханд удаа дараа шаардлага хүргүүлсэн байгаа. АН-ынхан хоригдсон Э.Одбаярыг 20 гаруй хоног өлсгөлөн зарласнаас болж биеийн байдал нь огцом муудаж байгаа талаар мэдээлсэн билээ.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаан дээр ШШГЕГ-ын дарга Д.Загджав "Бид хүний эрхийг зөрчихгүй байх талаас бүхий л боломжийг эрэлхийлж, камерын хяналтад байлгаж, жижүүрлэж ажилладаг. Иргэн Э.Одбаярын хувьд 17 дахь өдрөө нойтон өлсгөлөн зарлаж байна. Биеийн байдал нь хэвийн, даралт 100/70. Зүрхний цохилт 95. Жингийн алдагдал 10 гаруй кг. Өөртэй нь уулзаж, гэр бүлийнхэнтэй нь харилцаж байна. Өлсгөлөнгөө сайн дураар зогсоохгүй гэсэн. Түүнийг эмнэлгийн хяналтад байлгаж байна. Өлсгөлөн зарласан этгээдэд авч хэрэгжүүлэх журмын дагуу ажиллагаа явуулж байна" гэв.
Д.Загджав:Э.Одбаяр нойтон өлсгөлөн зарласан байгаа, биеийн байдал нь хэвийн