| | USD/MNT 0₮
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуультай холбогдуулан тус хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Н.Учрал мэдээлэл өгөв.
Тэрбээр "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хууль их хурлаар батлагдвал энэ салбар тодорхой зохицуулалттай болно. Иргэд виртуал хөрөнгө авахдаа сэтгэлийн хөдлөлөөр хандахгүй, сонор сэрэмжтэй байж, орон байр, автомашинаа зарж, зээл тусламжаар койн худалдан авч байгаа нь эрсдэл дагуулж байна.
Иргэд өөрөө худалдаж авч энэ харилцаанд орсон учир хариуцлагаа өөрөө хүлээнэ. Виртуал хөрөнгө бол хувьцаа гаргахаас өөр зүйл. Хувьцаа гаргахад баталгаа байдаг бол койны ард ямар нэг баталгаа гэх зүйл байдаггүй. Хэсэг хүн ашиг олж байгаа ч, нөгөө хэсэг нь алдагдалд орж байгаа гэдгийг санах ёстой. Харин койн гаргаж бизнес хийж байгаа ААН, байгууллагуудын асуудалд төр ямар нэг байдлаар хариуцлага хүлээхгүй" гэлээ.
Н.Учрал:Орон байр, автомашинаа зарж, зээл тусламжаар койн худалдан авч байгаа нь эрсдэл дагуулж байна