| | USD/MNT 0₮

Н.Алтанхуяг:Төрийн байгууллагууд чадваргүй чадамжгүй чалхгүй боллоо, үүндээ анхаарчээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хэлэлцэж байгаа асуудлуудтай холбоотой асуудлаар гишүүд асуулт асууж хариулт авч байна. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Хэлэлцэх асуудал дотор байхгүй болсон нэг асуудал байна. Талбай дээр өлсгөлөн зарлаж, төрийн байгууллагууд хууль дүрмийн ажиллахгүй байгаа талаар шаардлага тавьсан. Үүнийг ордонд хэлэлцэнэ ярина гээд молиго үмхүүлсэн. Тийм учраас УБЕГ, СЕХ шүүхийн байгууллагын асуудлыг чуулган дээр хэлэлцэнэ гээд таг чиг болсон. 

Төрийн албаа анхаараачээ. Чадваргүй цүнх баригчдаар дүүрлээ. Ковид гээд баахан хүмүүсийг сонгон шалгаруулалтгүй ажилд авсан. Төрийн байгууллагууд чадваргүй чадамжгүй, чалхгүй боллоо. Үүндээ анхаарчээ. Энэ намд боломжийн боловсон хүчнүүд байдаг гэж ойлгодог. Ялангуяа дунд шатны дарга нараа чадвартай хүнээр удирдуулаач. Хууль номоо дагадаг дарга нар баймаар байна. Энэ асуудлыг УИХ-ын хэлэлцэх асуудалд оруулж, олон нийтийн өмнө хэлэлцэхийг хүсье" гэлээ. 

 

Н.Алтанхуяг:Төрийн байгууллагууд чадваргүй чадамжгүй чалхгүй боллоо, үүндээ анхаарчээ
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.