| | USD/MNT 0₮

Д.Өнөрболор гишүүн Алтанбулаг сумыг жишиг сум болгох төслийг цуцлуулжээ

Сэлэнгэ аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Өнөрболор өөрийн сонгогдсон аймгийнхаа Алтанбулаг суманд зориулагдсан төслийг цуцлуулжээ. Тодруулбал, тус аймгийн Алтанбулаг сумын ард иргэд "Улсын жишиг сум" болгох хүсэлтээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжилж, Ерөнхий сайд ч дэмжиж ажиллахаа илэрхийлсэнээр тус ажил 2022 оны улсын төсөвт тустгагдсан байжээ.

Гэтэл УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хорооны хурлын үеэр тус хорооны гишүүн Д.Өнөрболор Алтанбулаг сумыг “Жишиг сум” хөтөлбөрт хамруулах төслийг цуцалж, хуваарилагдсан хөрөнгийг өөр сумын байшин барилгын гаднах засварыг хийх төсөл болгон өөрчлөх саналыг гаргаж, түүнийг нь Байнгын хороо нь дэмжжээ. Ингэснээр Монголын түүхэнд тодоор бичигддэг Алтанбулаг сумынхны “Жишиг сум” болох том мөрөөдлийг Д.Өнөрболор гишүүн үгүй хийж, тэр төсвөөр нь өөр сумын фасадны засвар хийх жижиг ажил болгоод авч одсонд Алтанбулагийнхан бухимдаж, гишүүнийг тайлбар хийхийг шаарджээ.

 

Д.Өнөрболор гишүүн Алтанбулаг сумыг жишиг сум болгох төслийг цуцлуулж, төсвийг нь өөр зүйлд зарцуулахаар болжээ.
Улс төр

Сэтгэгдэл (9)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.