| | USD/MNT 0₮

Б.Болор-Эрдэнэ дарга дэргэдээ жилийн 7.8 ТЭРБУМ төгрөгийн төсөвтэй "E Mongolia" академи байгуулахаар болжээ

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дэргэд жилийн 7.8 тэрбум төгрөгийн төсөвтэй "E Mongolia" академи байгуулахыг УИХ-ын гишүүд шүүмжлэв.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ч.Ундрам "E Mongolia акедами улсын төсөвт гэнэт ороод ирсэн. Энэ ямар зорилготой байгууллага бэ. Юу хийх гэж 7,8 тэрбум төгрөгийн төсөв оруулж ирсэн бэ гэдгийг ойлгомоор байна. Аудитын дүгнэлтийг харахад энэ байгууллага хэзээ байгуулагдах нь тодорхойгүй, бүтэц орон тоог тогтоосон чиг үүргийн баримт бичиг батлагдаагүй байна. Дээр нь яамтайгаа агентлагийн үйл ажиллагаа нь давхцах маягтай. Тийм учраас энэ хоёрын хооронд давхцлыг нь арилгаад зардлыг бууруулах боломжтай байна гэсэн аудитын дүгнэлтэд тусгасан байна. Тэгэхээр энэ дээр хариулт авмаар байна" гэж асуухад УИХ-ын гишүүн Сангийн сайд Б.Жавхлан "Болор-Эрдэнэ дарга өөрөө хаачсан юм бэ. Төсөв хэлэлцэж байхад өөрөө байхгүй байх юм. Чиг үүргийнх нь дагуу мэдээлэл хэн өгөх юм" гэж уурласан юм.

ХХМТГ-аас "Болор-Эрдэнэ дарга гадаадад ажилтай явж байгаа. E Mongolia" академийн урсгал зардал 7,8 тэрбум төгрөгийн төсөв яригдаж байгаа. Энэ нь улсын төсөвт үйлдвэрийн газар. Таван нэгжтэй нийт 149 хүний бүрэлдэхүүнтэй. Цалин хөлсний зардалд 2022 онд 4.5 тэрбум төгрөг, хангамж бараа бүтээгдэхүүнд 174 сая, эд урсгал зардалд 433 сая, дотоодын томилолтод 800 гаруй сая сургалтын зардалд 60 сая төгрөг төсөвлөнө" гэв.

Байнгын хорооны дарга Н.Учрал "Ийм хариулт өгөхгүй. Ерөнхий сайд та нарыг дэмжиж байхад та нарын байж байгаа царай нь ийм байна. Ерөнхий сайд тодорхой ажил явуулах гэж байхад та нарт ойлголт алга. Тодорхой асууж байна. Энэ мөнгийг юунд зарцуулах гэж байгаа гэж асууж байна" гэлээ. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрынхан үнэхээр хариуцлагагүй байна. Нэгдсэн төсөв яригдаж байхад дарга нь байхгүй. Энд өөр томилолтод явсан дарга, сайд байна уу. Гэтэл хариуцаж орж ирсэн хүмүүс нь асуултад хариулж мэдэхгүй чадахгүй. Ерөнхий сайд дэмжээд байна, яамтай, акедамитай болгоё гээд байхад байдгаараа дэмжээд байхад та нар яаж яам болон агентлаг авч явах юм. Яаж цахим үндэстэн болох юм. Ийм хүндэтгэлгүй хандаж болдог юм. Хуультай шүү. Энэ акедами нь юу хийх нь тодорхойгүй байна. Баахан программ зохих нь байна" хэмээн уурласан юм. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.