| | USD/MNT 0₮

​Г.Амартүвшин: Хөгжлийн банкны олгож байгаа зээлийн чанар эрс сайжирна

Монгол Улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэгч банкны хувьд 2018-2019 онд Засгийн газраас баталсан ноолуур, эрчим хүч, газар тариалан, газрын тосны үйлдвэр зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж, санхүүжүүлэн ажиллажээ. Тухайлбал, “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд дотоодын ноолуурын чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгчдийн эргэлтийн хөрөнгийн чадавхийг нэмэгдүүлэх, ноолуурын дотоодод нэмүү өртөг шингэсэн боловсруулалтын үе шатыг дээшлүүлэх зорилгоор Хөгжлийн банкнаас шууд болон арилжааны банкуудаар дамжуулан 2018 онд 194.3 тэрбум төгрөг, 2019 онд 82.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Хөтөлбөрийн хүрээнд санхүүжилт авсан компаниуды нэгтгэсэн мэдээллээр 2018 онд 3.973.3 тн түүхий ноолуур бэлтгэж, 814.5 тн угаасан ноолуур, 214.5 тн самнасан ноолуур, 45.3 тн ээрмэл утас, 2.05 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 668.5 мянган ширхэг бэлэн бүтээгдэхүүн экспортлож, нийт 5920 хүнийг байнгын болон түр ажлын байраар хангасан байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.