| | USD/MNT 0₮

Дарга Б.Болор-Эрдэнэ “ЦАХИМ ҮНДЭСТЭН” шоугаар угаасан мөнгөөрөө сайдын суудал худалдаж авна

Улс төрийн хүрээлэл дунд Засгийн газрын эрх гүнж гэгддэг Мэдээлэл технологи, харилцаа холбооны дарга Б.Болор-Эрдэнэ өнгөрөгч есдүгээр сард “Цахим үндэстэн шоуг нижгэр хүрээнд зохион байгуулж мөнгө угаасан билээ.

Тэрээр дээрх арга хэмжээг зохион байгуулахдаа мэдээлэл технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн аж ахуй нэгж байгууллагууд руу идэвхтэй оролцох албан бичиг хүргүүлсэн. Цахим үндэстэн шоунд Монголын томоохонд тооцогдох аж ахуй нэгжүүд бүгд хамрагдсан бөгөөд нэг байгууллага алга дарам газарт өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчлахын төлөө доод тал нь 250 сая дээр хязгаар нь 450 сая төгрөгийг Б.Болор-Эрдэнэ даргад тушаасан байдаг.

Мөн энэ шоунд оролцохдоо өндөр үнэ төлсөн байгууллагуудын зассан талбайд Б.Болор-Эрдэнэ дарга тухлан саатна хэмээн зохион байгуулагч нар хэлж байсан ч үнэн хэрэг дээрээ эрхэмсэг хатагтай салбарынхаа аж ахуй нэгжүүдээр үзэгдээгүй. Тэр ч бүү хэл цар тахлын хүрээнд эдийн загийн хүндхэн орчинд үйл ажиллагаагаа явуулж байгаа хувийн байгууллагуудад өгсөн талбай нь ямар ч самбар байрлуулах боломжгүй, үйл ажиллагаагаа сурталчлах боломжгүй байсан тул олон аж ахуй нэгжүүд гурван өдрөө дуусгалгүй шоуг бухимдалтайгаар орхисон.

Энэхүү шоунд өндөр өртөг төлж оролцсон байгууллагуудын гомдол маш их байвч тэдний гомдлыг тусгай зөвшөөрлийн бичиг, эрх танхил Б.Болор-Эрдэнэ даргын аашинд дарагдсан гэдэг.

-Б.БОЛОР-ЭРДЭНЭ ДАРГЫН ХАЛААСАНД 30 ТЭРБУМ ТӨГРӨГ БИЙ-

Харин энэхүү шоунд нийтдээ салбарын 120 гаруй аж ахуй нэгж байгууллагууд оролцсон байдаг. 120 байгууллагын төлсөн мөнгийг бодож үзэхэд доод талд 30 тэрбум төгрөг болж байна. Энэ их мөнгө хаашаа урсав гэдэг асуултад эрх дарга болон Ерөнхий сайд одоог хүртэл ямар нэгэн мэдээлэл өгч, байр сууриа илэрхийлээгүй.

30 тэрбум төгрөг төсөвт ороогүй бөгөөд шилэн дансаар тайлангаа гаргаагүй 2 сарын нүүрийг үзэж байна.

Шоуны бухимдал тайлагдаагүй байхад өнөөх эрх дарга маань Сайд болно гэх бор шувуу улс төрийн хүрээлэл дунд нисэж эхэлсэн. Энэхүү мэдээллийг баттай эсэхийг тодруулахад, яригдаж байгаа нь үнэн гэсэн мэдээллийг бид олж авсан юм.

Цахим хөгжлийн яам гэж байгуулаад түүнийхээ сайдаар Б.Болор-Эрдэнэ залран сууж мэдээлэл, технологийн салбарыг атгах нь цаг хугацааны асуудал болоод буй. Энэ хүртэл яригдах болсон гол шалтгаан нь Ерөнхий сайд. Үүний зэрэгцээ Цахим үндэстэн шоугаар 30 тэрбумыг халаасалсан эрх гүнж сайдын суудлаа худалдаж авахад бэлэн суугаа.

Түүнийг салбарынхан нь асуудлаа мэдэхгүй, ямар үг хэлэхээ ч мэддэггүй, мөнгө нэхэж, тусгай зөвшөөрөл татвар арга хэмжээгээр хясан боогдуулахаас өөр ажил хийдэггүйг хэлсээр ирсэн. Даанч эрх танхил ааш, халаасалсан мөнгөөрөө сайдын суудал санаархаж цаашид хөгжих мэдээлэл, технологийн салбарыг үгүй хийхээр дарга Б.Болор-Эрдэнэ шийдсэн нь харамсалтай.

 

 

 

Улс төрийн хүрээлэл дунд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эрх гүнж гэгддэг Мэдээлэл технологи, харилцаа холбооны дарга Б.Болор-Эрдэнэ өнгөрөгч есдүгээр сард “Цахим үндэстэн шоуг нижгэр хүрээнд зохион байгуулж мөнгө угаасан билээ.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.