| | USD/MNT 0₮

Б.АМАРХҮҮ: НАМАЙГ ӨМӨӨРЧ ШҮҮМЖИЛЖ БАЙСАН БҮХ ХҮМҮҮСТ БАЯРЛАЛАА

Буриад улсынн гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг хар тамхи хэрэглэсэн гэх хэргээр анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ял оноосон билээ. Харин анхан шатны шүүхээс түүний хэргийг мөрдөн байцаалтад буцааж, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж чадаагүй гэсэн үндэслэлээр сулласан.

Өчигдөр Б.Амархүү цахим хуудсаараа дамжуулан, ард түмнээсээ уучлалт гуйлаа. Тэрбээр "Юуны өмнө надад ийм боломж олгосонд баярлалаа. Намайг дэмждэг Монголын ард түмэн, найз нөхөд, гэр бүлийнхнийхээ сэтгэлийг зовоосондоо чин сэтгэлээсээ уучлалт гуйя. 2006 онд “Народны артист” тэмцээнд оролцсоноосоо хойш ард түмнийхээ итгэлийг алдахгүйг хичээн, уран бүтээл хийсээр ирсэн. Өнгөрсөн хугацаанд хэрэгт холбогдоод та бүхний сэтгэлийг зовоосон байх. Би энэ хугацаанд олон зүйлийг даван тууллаа, ухаарлаа.

Хамгийн түрүүнд ээж, аав, гэр бүл, эхнэр, ах дүүс, монгол түмнээсээ уучлал гуймаар байна. Өнгөрсөн хугацаанд ойлгомжгүй байдалд оруулсанд уучлаарай. Би дахиж ийм хэрэгт огт холбогдохгүй, дахиж хэзээ ч алдахгүй. Цаашдаа олон уран бүтээл хийнэ. Эх орныхоо нэрийг дахин дуурсгахын төлөө хичээнэ. Намайг өмөөрч, шүүмжилж байсан хүмүүст баярлалаа. Би тэдэнд огт гомдоогүй. Хүү нь буруу зүйл хийхэд ахмадууд нь хайрлаж загнадаг шиг намайг ухааруулж байгаа хэмээн ойлгож байгаа. Монголчуудаасаа уучлал хүсмээр байна. Итгэлийг тань хэзээ ч алдахгүй гэж тангараглаж байна. Монголын залуус хар тамхи зэрэг хориотой бодисоос хол байгаарай гэж захья. Бас дахин уучлалт гуйя” гэлээ.

 

 

 
 
 
Тэрбээр "Юуны өмнө надад ийм боломж олгосонд баярлалаа. Намайг дэмждэг Монголын ард түмэн, найз нөхөд, гэр бүлийнхнийхээ сэтгэлийг зовоосондоо чин сэтгэлээсээ уучлалт гуйя. 2006 онд “Народны артист” тэмцээнд оролцсоноосоо хойш ард түмнийхээ итгэлийг алдахгүйг хичээн, уран бүтээл хийсээр ирсэн. Өнгөрсөн хугацаанд хэрэгт холбогдоод та бүхний сэтгэлийг зовоосон байх. Би энэ хугацаанд олон зүйлийг даван тууллаа, ухаарлаа.
Ярилцлага

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.