| | USD/MNT 0₮

Л.Халтар:Дарханы замаар инээж явах өдөр ирнэ дээ

Засгийн газрын гишүүд өнөөдөр 2022 оны төсвийн төсвийн төслийн талаар сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийжээ. Уулзалтад Хууль зүйн сайд Х.Нямбаатар, ЗТХ-ийн сайд Л.Халтар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УУХҮ-ийн сайд Г.Ёндон нар оролцож, ирэх онд салбартаа хийх ажлуудаа танилцуулсан юм. Энэ үеэр ЗТХ-ийн сайд Л.Халтар Дарханы замын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнгөрсөн зуны хувьд нөхцөл байдал хүнд байлаа. Үүнийг хэнээс ч нуухгүй. Тодруулбал, 70 хоног бороо орсон, барилгын гүйцэтгэгч болон зөвлөх компанийн ажилчдын байранд коронавирус гарсан гээд олон зүйл шалтгааллаа. Гэхдээ бид уйлан дуугарч хэцүү байна гэсэнгүй, ажлыг хойшлуулсангүй. Хий гэдэг байдлаар шахаад явж байна. Эхэлсэн л юм чинь дуусах болно. Ирэх жил замаа дуусгахын төлөө бүх хүчин чармайлтаа тавьж ажиллана. Зарим ажлыг өвөл хийнэ. Гэхдээ энэ зам ашиглалтад орж, бид инээгээд алхах өдөр ирнэ гэдэгт 100 хувь итгэлтэй байна" гэлээ. 

 

  

Л.Халтар:Дарханы замаар инээж явах өдөр ирнэ дээ
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.