| | USD/MNT 0₮

Дуучин Г.Эрдэнэтунгалаг ирэх арванхоёрдугаар сард амаржина

Нийтийн дуучдын дундаас өөрийн гэсэн өвөрмөц хоолойтой дуучин СТА Г.Эрдэнэтунгалаг уран бүтээлээсээ түр хөндийрч нам гүм амьдралыг сонгосон билээ. Хэдий уран бүтээл хийхгүй чимээгүй байгаа ч хувь хүн талаасаа өөрийгөө хөгжүүлж, боловсруулах ажилтай яваа дуучин бүсгүй маань энэ оны арванхоёрдугаар сарда амаржих ажээ. Тэрбээр улсын начин Сэр-Одтой анхны амьдралаа эхлүүлж Э.Есүй охинтой болсон ч тэдний хамтын амьдрал удаан үргэлжлээгүй хоёр тийшээ болж байсан. Нэг хэсэг ганц бие амьдралыг сонгож, ганцаараа явсан дуучин бүсгүй насны ханьтайгаа учирч, ийнхүү охиноо дүүтэй болгож, хүү "боож" авахаар бэлтгэлээ хангаж суугаа аж.  Дуучин бүсгүйн гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсье ээ. 

Дуучин Г.Эрдэнэтунгалаг ирэх арванхоёрдугаар сард амаржина
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.