| | USD/MNT 0₮

Д.Тогтохсүрэн:Х.Хэрлэн гэж хүний нэр явуулсныг мэдэхгүй, өнөөдөр хүний нэр яригдаагүй

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын талаар хэлэлцжээ. Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийв. 

Тэрбээр “Бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцлээ. Хоёр хөрштэй харилцах харилцааны асуудал, ялангуяа олон жил бужигнасан зарим асуудлуудыг ярьсан. Мөн Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аар өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн. Засгийн газраас хаалттай өргөн барьсан учраас хаалттай хэлэлцлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын талтай, БНХАУ-тай харилцах харилцааны олон асуудал ярилцсан. Зарим асуудал нь нууцын зэрэглэлтэй асуудал. Хоёр хөрштэй холбоотой зарим томоохон асуудлыг хурдан шийдэх шаардлагатай байна.

УБТЗ-ын даргаар Оросын талаас орос хүн тавих саналтай байна гэсэн. Бид монгол хүнээ томилох саналтай байгаа. "Улаанбаатар төмөр зам"-ын даргаар АМГТГ-ын даргаар ажиллаж буй Х.Хэрлэнг томилох санал хүргүүлээгүй. Ийм нэр явуулсныг мэдэхгүй. Өнөөдрийн хуралдаанаар уг албан тушаалд хүний нэрс яригдаагүй. Ямар хүн томилох вэ гэдгийг ОХУ-тай байгуулсан дүрэм журмын хүрээнд Монгол Улсын хуулиараа Засгийн газар шийдвэрлэдэг" гэлээ. 

Д.Тогтохсүрэн:Х.Хэрлэн гэж хүний нэр явуулсныг мэдэхгүй, өнөөдөр хүний нэр яригдаагүй
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.