| | USD/MNT 0₮

Согтуу жолооч гурван хүний аминд хүрч, дөрвөн хүн гэмтээжээ

Өчигдөр орой 18.30 цагийн үед автомашин хүн дайрчихлаа гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас 52-ын давааны замд хэргийн газарт очиж шалгалт хийхэд 41 настай эрэгтэй Э нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гурван хүний амь насыг хохироожээ. Харин зорчиж явсан дөрвөн иргэн хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтэл авчээ. 

Тодруулбал, 41 настай эрэгтэй Э нь согтуу үедээ машин жолоодож яваад портер маркийн машинд ачаа ачиж байсан 35 настай эрэгтэй Б, 43 настай эрэгтэй Х, 43 настай эрэгтэ О нарыг дайрч амийг нь хохироосон бол 39-41 насны дөрвөн хүнийг мөргөж гэмтээсэн ноцтой осол гаргажээ. Осол гаргасан жолооч Э-г Драгер багажаар согтолтын зэрэг тогтооход 2,41 хувь гарчээ. 

Согтуу жолооч гурван хүний аминд хүрч, дөрвөн хүн гэмтээжээ
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.