| | USD/MNT 0₮

УБТЗ-ын даргаар Х.Хэрлэнг томилуулахаар Оросын тал руу санал явуулсныг төмөр замчид эсэргүүцэж байна

Улаанбаатар төмөр замын ХНН-ийн даргад манай талаас дөрвөн хүний нэр явуулсан ч Оросын талаас хүлээн зөвшөөрөөгүй билээ. Тэгвэл Ашигт малтмал газрын тосны дарга Х.Хэрлэнг томилуулахаар манай талаас нэрийг нь санал болгож ОХУ-руу явуулжээ. Харин ОХУ-ын тал хуралдаж тодорхой шийдвэр гаргаагүй байгаа юм байна. Гэтэл энэ томилгоог төмөр замчид эсэргүүцэж, шаардлагатай бол ажил хаялт зарлана гэдгээ мэдэгджээ. 

Учир нь Х.Хэрлэн дарга орос хэлгүй бөгөөд мэргэжлийн бус хүнийг төмөр зам удирдуулахыг төмөр замчид эсэргүүцэж байгаа юм байна. Монгол Улсыг түлшгүй болгосон хүнд хариуцлага тооцох ёстой байтал бүр албан тушаал дээшлүүлж УБТЗ-ын даргаар томилохыг ийнхүү эсэргүүцэж байгаа аж. Дашрамд дуулгахад Х.Хэрлэн дарга Хэнтий аймгийнх бөгөөд тэрбээр 2017 онд 115 сая төгрөгийн орлогтой байсан бол 2020 онд 1.4 тэрбум болж нэмэгдснээр Засгийн газрын агентлагуудаас хамгийн баян дарга болсон байгаа юм. 

Х.Хэрлэн нь 1967 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. Тэрбээр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, ”Монгол Шуудан” компанийн ТУЗ-ын дарга, Монголын төмөр замын ТӨХК-ийн дэд дарга,  ”Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн ТУЗ-ын дарга, Монгол, Болгарын хамтарсан “Монголболгаргео” ХХК-ийн ТУЗ-ийн дарга зэрэг албан тушаалд ажиллаж байсан байна. 

 

УБТЗ-ын даргаар Х.Хэрлэнг томилуулахаар Оросын тал руу санал явуулсныг төмөр замчид эсэргүүцэж байна
Улс төр

Сэтгэгдэл (14)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.