| | USD/MNT 0₮

Ахуйн гал түймрээс үүдэж дөрвөн иргэн гэртээ шатаж нас барлаа

Ахуйн хүрээний гал түймрийн улмаас дөрвөн хүн амиа алджээ. Тодруулбал, Баянзүрх дүүрэг хоёрдугаар хорооны "Их Дарь-Эх”-ийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 04:04 цагт Онцгой байдлын газарт бүртгэгджээ.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5.5 километр зам туулан 04:12 цагт очиход 3х5 метрийн хэмжээтэй байшин болон Королла загварын суудлын автомашин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан байна.

Харамсалтай нь уг гал түймэрт байшинд байсан гэх дөрвөн хүн өртөж амиа алдсан байсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Нас барсан иргэдийн овог нэр, насыг тодруулахаар Цагдаагийн байгууллага ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ЗӨВЛӨМЖ

-Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх, пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засаж, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх, цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах,

-Халуун үнс нурам, галтай хог хаягдлыг хогийн ил цэгт хаяхгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр болон цахилгаанаар ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтлах,

-Пийшин, зуухны янданг дээврийн гадаргуугаас 50 см-ээс багагүй өндөртэйгөөр гаргах, дээвэр таазнаас яндан хүртэл 50 см-ээс багагүй зайтай байх, пийшин зуух нь хананаас 1,25 см-ээс багагүй зайтай байх бөгөөд галлагааны амны өмнө 70х50 см-ийн металл хуудас, төмөр байрлуулах,

-Цахилгаан халаагуур, халаагчийг ашиглахдаа цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх,

-Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зайн хэмжээг баримтлах,

-Аж ахуйн, нэгж байгууллагууд барилга байгууламжийн галын аюулгүй байдал, гал унтраах автомат тоног төхөөрөмж, дохиолол, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, хяналтын камер, харуул хамгаалалтыг сайжруулах, яаралтай үед холбогдох утасны дугаар жагсаалтыг тодотгох,

-Гал унтраах тусгай зориулалтын автомашин хүрэлцэн очих зам, гарц, барилга байгууламжийн авралтын зам, гарцыг чөлөөтэй байлгахыг зөвлөж байна.

Ахуйн хүрээний гал түймрийн улмаас дөрвөн хүн амиа алджээ. Тодруулбал, Баянзүрх дүүрэг хоёрдугаар хорооны "Их Дарь-Эх”-ийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 04:04 цагт Онцгой байдлын газарт бүртгэгджээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.