| | USD/MNT 0₮

Ковид-19 халдвараар Монгол Улс нийт 1593 иргэнээ алдлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өгч байна. Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 1095 хүнээс шинээр халдвар илэрчээ. Улаанбаатар хотын хэмжээнд 808 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 287 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас зургаан хүн нас барж, нийт нас баралтын тоо 1593 боллоо. Ингэснээр Монгол Улс коронавирусийн халдвараар ийм тооны иргэнээ алдсан байна. 

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл, хөнгөн 9464, хүндэвтэр 7041, хүнд 2220, нэн хүнд 368 иргэн байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 47487 хүн эмчлүүлж байгаа бол хэвтэн эмчлүүлж буй 19093 иргэн байна. Үүний 1248 нь жирэмсэн, 3184 хүүхэд байна. 

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 1095 хүнээс шинээр халдвар илэрчээ. Улаанбаатар хотын хэмжээнд 808 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 287 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас зургаан хүн нас барж, нийт нас баралтын тоо 1593 боллоо.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.