| | USD/MNT 0₮

Бусдын захиалгаар их хэмжээний мөнгө авч явсан Вьетнам улсын иргэнийг хутга тулган дээрэмджээ

Энэ сарын 21-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Саруул тэнгэр 2 хотхоны хажууд Вьетнам улсын иргэнийг Монгол улсын гурван иргэн үгсэн хуйвалдаж хутга тулган их хэмжээний бэлэн мөнгө болон гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, хэргийн талаар маргааш нь буюу /2021.10.22/-ны өдөр 12:05 цагт нийслэлийн цагдаагийн албанд мэдэгдсэн ба цагдаагийн алба хаагчид шалгахад тус хотхонд оршин суугч Вьетнам улсын иргэн Л.Д нь хэрэг гарсан өдөр 21:30 цагийн орчимд гар цүнхэндээ бэлэн 29 сая төгрөг, “Iphone-12”, “Iphone-X” маркын хоёр гар утсыг гэр лүүгээ авч орох гэж байхад нь Монгол улсын иргэн Д 40 настай эрэгтэйн захиалгаар иргэн Ч болон Х нар Вьетнам улсын иргэнд хутга тулган заналхийлж, толгойд нь хар өнгийн малгай углаж дээрэмджээ.

Дээрэмдэх явцдаа тоёота приус-20 маркын автомашинд чирч суулган, авч явж дээрэмдэж, дарь эхийн *** гэх газар орхиж явсныг цагдаагийн алба хаагч нар шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна. Одоогоор тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Энэ сарын 21-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Саруул тэнгэр 2 хотхоны хажууд Вьетнам улсын иргэнийг Монгол улсын гурван иргэн үгсэн хуйвалдаж хутга тулган их хэмжээний бэлэн мөнгө болон гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.