| | USD/MNT 0₮

Эрээн хотод халдварын тохиолдол 12 болжээ

БНХАУ-ын Эрээн хотын халдварын тохиолдол 12 болсон талаар БНХАУ-ын төрийн мэдлийн Синьхуа" агентлагт мэдээлжээ. Тодруулбал, Шилийн гол аймагт /Эрээн хот/ өнгөрсөн 24 цагт халдварын хоёр тохиолдол нэмэгджээ. Ингэснээр нийт халдварын тохиолдлын тоо 12 болжээ. Мөн Алшаа аймгийн Эзнээ хошуунд таван тохиолдол нэмэгдсэнээр нийт тоо нь 25 болсон бол Хөх хотод мөн халдварын хоёр тохиолдол шинээр бүртгэгджээ.

Эрээн хотод өнгөрсөн шөнө хоёр тохиолдол нэмэгдэж, халдварын тохиолдол 12 болжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.