| | USD/MNT 0₮

Гадаад улсын иргэнийг дээрэмдсэн этгээдүүдийг баривчилжээ

Цагдаагийн 102 тусгай дугаарын утсанд өчигдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иргэнийг энэ оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 21 цагийн орчим гэрлүүгээ орох үед нь мөнгө, эд зүйлийг дээрэмдсэн талаар дуудлага мэдээлэл иржээ. 

Мэдээллийн дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасаг, мөрдөн байцаах тасгийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсны үр дүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг хэн болохыг олж тогтоон холбогдох шалгалтыг явуулж байна.

Гадаад улсын иргэнийг дээрэмдсэн этгээдүүдийг баривчилжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.