| | USD/MNT 0₮

Ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээг хувийн болон улсын эмнэлгүүд хийж байна

Коронавирус туссан иргэдийг эмнэлэгт 10-15 хоног хэвтэн эмчлүүлээд гаргаж байгаа. Харин нэн хүнд хэлбэрийн хүмүүс сар гаруй хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэдгийг эмч сувилагч нар хэлж буй. Тэгвэл халдварт өртөөд эмчлүүлсэн иргэдийн хувьд биед нь асар их өөрчлөлт буюу урхаг үүсч байгаа талаар иргэд ярьж байгаа. Жишээлбэл, ковидоор өвдсөний дараа үс их унах, амархан ядрах, сульдах, зүрх дэлсэх, юм мартах, үе мөч өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсээр байгаа юм. Тэгэхээр ийм хүмүүст нөхөн сэргээх эмчилгээг хамгийн бага хугацаандаа сар хийж, уушгийг сэргээх ёстой гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж байна.

Тиймээс коронавирусээр дагнасан мэргэжлийн эмнэлэг, эмч, сувилагч нар байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн ч Шадар сайд нь эмч нарын санал хүсэлтийг хүлээж авахгүй байгаа юм.

Харин хувийн болон улсын эмнэлгүүд ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээг хийж байгаа гэдгийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Баярболд өчигдөр мэдээлсэн билээ. 

Эдгэрсний дараах хооллолт болон витамины хэрэглээ
 

Уураг, өөх тосоор баялаг хоол хүнс хэрэглэх

Төрөл бүрийн эмийн улмаас хоол боловсруулах эрхтэн хордсон байдаг учраас хоолыг чанаж, жигнэж хэрэглэх

Энэ үед тураах дэглэм барихгүй байх

Архийг маш бага хэрэглэсэн ч өвчний дараа уувал архины хортой нөлөө 2-3 дахин их байх тул согтууруулах ундаа хэрэглэхгүй байх

Нян вирусийн хэлтэрхий, гэмтсэн эсийг биеэс гадагшлуулахын тулд ус, шингэн зүйл сайн уух  мөн 7-10 хоногийн турш идэвхижүүлсэн нүүрсийг  10 кг тутамд 1 шахмал байхаар тооцож өдөрт нэг удаа уух

Уушиг болон агаар дамжуулах замын бүтцийг сэргээхэд чацарганы тос, B6, B5, цайрыг нэмэлтээр хэрэглэх

Витамины комплексийг 2-3 тунгаар илүү тунгаар уух хэрэгтэй. B6, B5 нь усанд уусдаг учраас илүүдэл нь шээсээр гадагшлах тул илүүдэнэ гэж айх хэрэггүй.

Үнэрлэх мэдрэмж алдагдсан шинж тэмдэг нь арилахгүй бол хоногийн 10-15 милограммаар цайрыг ууж хэрэглэхийг ЗӨВЛӨЖ БАЙНА.

 Эдгэрсний дараах уушгины үйл ажиллагааг дэмжих, нөхөн сэргээх амьсгалын дасгалууд
 

Хоолны идсэний дараа хоёр цагийн дараа толгой эргэхээс сэргийлж хэвтээ байрлалын дасгалын хийвэл зүйтэй. Өөрийнхөө биеийг чагнаж, хүчлэхгүй хийнэ.

 

Дөрвөн тоот хамраараа амьсгал авахдаа гэдсээ төмбийлгөнө

Найман тоотод амьсгалаа гаргахдаа гэдсээ татна.

Өдөрт 3-4 удаа хийх шаардлагатай.

Мөн шаар үлээх дасгал хийснээр үрэвсэлд өртсөн уушгины хэсгүүдийг соривжилт үүсэхээс сэргийлнэ.

Өдөрт хамгийн багадаа хоёр цаг гадаа байх хэрэгтэй. Гарах боломжгүй бол өрөөгөө 15 минутаар олон удаа агааржуулах хэрэгтэй.

Ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээг хувийн болон улсын эмнэлгүүд хийж байна
Нийгэм

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.