| | USD/MNT 0₮

Чуулган:Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар, Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг явуулав. 

Төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.18 дахь хэсэгт "Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг хуульд заасны дагуу томилж, чөлөөлнө”  гэсэн нь Шүүхийн тухай хуультай зөрчилдөж байгаа юм. Тиймээс дээрх хэсгийг хасахаар хуулийн төслийг боловсруулсан юм. Байнгын хороо энэ сарын 19-нд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд, зүйл бүрээр нь хэлэлцэн, дэмжсэн байна. 

Тухайлбал, "Энэ хуулийг 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө" гэсэн С.Бямбацогт гишүүний гаргасан саналыг гишүүдийн олонх дэмжиж хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хуульзүйн байнгын хороонд шилжүүлжээ. 

Чуулган: Ерөнхийлөгчийн шүүгч нарыг томилох эрхийг хасах хуулийн төслийг дэмжжээ
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.